Хакатоноос заавал эцсийн, төгс бүтээгдэхүүн гарах албагүй. 24-72 цагийн хугацаанд зохиогдох тэмцээний гол зорилго нь ерөөсөө л шинэ санаагаа олж, түүнийгээ хэрэгжүүлэх аргыг мэдэж авах.
Aппликейшнээ бүтээснийх нь дараа Skype тэднийг 85 сая ам. доллароор худалдан авсан юм
Харин мэдсэн тохиолдолд цааш хөгжүүлэх, санааг нь хэрэгжүүлэх асуудал яригдана. Зөвхөн яригдаад зогсохгүй томоохон хөрөнгө босгож, бүр хэдэн сая долларын үнэ хүрсэн ялагч нар хүртэл бий.
Тэдний нэг нь Appetas юм. 2012 онд AngelHack хакатонд оролцсон Келлер Смит, Кюртис Фонжер нар рестораны веб сайтыг хялбараар хийх аргыг санал болгожээ. Мэдээж тэмцээний шагнал болох 25 мянган ам.долларыг халаасалж чадсан тэд төд удалгүй Google-ийн “нөмөрт” орсон юм.
Өөр нэгэн сонирхолтой жишээ нь GroupME. 2010 онд TechCrunch Disrupt-ын үеэр зохиогдсон хакатоны ялагчид болох Жаред Хехт, Стив Марточчи нар хэсэг, бүлгээрээ хоорондоо харилцах /Group chat/ боломжийг нээжээ.
Энэ санаагаа хөгжүүлэх ажилд тэд 850 мянган ам.доллар босгож чадсан бөгөөд аппликейшнээ бүтээснийх нь дараа Skype тэднийг 85 сая ам.доллароор худалдан авсан юм.
Хакатонд оролцогчид ямарваа нэг асуудлыг барьж аваад, шийдэл гаргахыг зорих бөгөөд тэр зорилтдоо хэрхэн хүрэхээ боловсруулдаг. Ингээд богино хугацаанд шийдвэр гаргаж чадах эсэх нь том давуу тал болох бөгөөд гаргасан санаа нь шинэлэг байх эсэхээс цаашдын амжилт нь шалтгаална.
“ДЭВШҮҮЛСЭН САНАА НЬ ЦОО ШИНЭ, ДАХИН ДАВТАГДАШГҮЙ БАЙВАЛ БОЛОМЖ НЭЭЛТТЭЙ”
Өсвөр үеийнхний сэтгэцийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх, тэдний мэдээллийн технологийн чадварыг сайжруулах зорилготой 2017 оны хакатон нь “Өсвөр үе залуучуудын эрүүл ирээдүйн төлөө” сэдвийн хүрээнд зохиогдоно.
Энэ удаагийн хакатоныг зохион байгуулагчдын нэг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Р.Эрдэнэбилэг “Монгол залуус чадвартай, сийрэг толгойтой. Хаана ч гологдохгүй боловсон хүчин гэдгийг нь бид Microsoft, Google тэргүүтэй том компанид ажиллаж байгаа залуусаар харж болж байна” гэсэн юм.
XXI зуунд мэдээллийн технологигүйгээр амьдралыг төсөөлөх аргагүй учраас энэ салбарт залуу үе хүч түрэн гарч ирэх ёстой
Вашингтон дахь Southeastern их сургуулийг Мэдээллийн системийн менежментийн чиглэлээр бизнесийн удирдлагын магистр хамгаалсан тэрээр 2002 оноос хойш мэдээллийн технологийн салбарт ажиллажээ.
Өнгөрсөн хугацаанд 10 гаруй жил АНУ-д, 2012 оноос Монголдоо ажиллаж байгаа бөгөөд хакатоныг Монгол залуус амжилтад хүрэх нэг алхам гэж үзэж байгаа гэсэн юм.
Тэрээр “Мэдээллийн технологийн салбар өөрөө ямар нэгэн улсын хилээр хязгаарлагддаггүй. Хоногийн 24 цаг идэвхтэй оршин байдаг, уламжлалт бүхий л салбарыг хамарч байгаа болохоор залуу үеийнхний дэвшүүлсэн санаа нь цоо шинэ, дахин давтагдашгүй байх юм бол цаашид том, туршлагатай компаниудтай хамтран ажиллах гарц нээгдэхийг үгүйсгэхгүй.
XXI зуунд мэдээллийн технологигүйгээр амьдралыг төсөөлөх аргагүй учраас энэ салбарт залуу үе хүч түрэн гарч ирэх ёстой” гэсэн юм.
Hacking for Youth Health буюу Өсвөр үе, залуучуудын эрүүл ирээдүйн төлөө гэсэн уриан дор энэ удаагийн хакатоныг НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол контент ХХК, Креатив воркшоп ХХК хамтран МТҮПарк дээр гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
Хакатоны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг info@creativeworkshop.mn гэсэн хаяг руу мэйл бичиж лавлаарай.