Төгс бие, төгс гоо сайхан буюу 90:60:90 харьцаа, эсвэл сэтгүүлийн нүүрэн дээр гардаг бүсгүйчүүдийн дүр төрх гэсэн хэвшмэл ойлголтоос энэ үзэсгэлэн таныг хөндийрүүлэх болно. Эндээс гарахдаа хүн бүр гадаад төрхөндөө итгэлтэй болж, өөрийн биеийн сайхныг мэдэрч, нүдээ нээж бусдын гоо сайхныг олж харах болно.
Энэ бол "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын эмэгтэй хүний биеийн гоо сайхан, өөртөө итгэх итгэлийг тунхаглах дэлхийн алдарт уран зургуудаас сэдэвлэн орчин үеийн гэрэл зургаар амилуулсан өөр, өөрийн онцлогтой 22 бүтээлийг нэгтгэсэн "Сайхан бие" үзэсгэлэн билээ.
Дэлхий дахинд 2017 оны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн сарыг #BeBoldForChange буюу “ӨөрчлөлтийнТөлөөЗоримогБай“ уриан дор тэмдэглэж буйтай холбогдуулан тус байгууллага IC Creative Division студитэй хамтран Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын яамны дэмжлэгтэйгээр тус үзэсгэлэнг өчигдөр нээлээ.
Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан гоо сайхан бол тогтсон, хэвшмэл ойлголт биш болохыг харуулахыг зорьжээ. Гоо сайхны ойлголт нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хувьсан өөрчлөгдөж байдгаас гадна үүнд соёл, колончлол, глобалчлал, эдийн засаг, үндэс угсаа, анги давхрага, шашин шүтлэг зэрэг ихээхэн нөлөө үзүүлж байдаг байна.
"Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын захирал Б.Золзаяатай үзэсгэлэнгийн талаар ярилцлаа.
-"Сайхан бие" үзэсгэлэнгээс хүмүүс юу ойлгоосой гэж хүсч байна вэ?
-Хүмүүс урлагийн түүхэнд гоо сайхныг хэрхэн харж байсныг орчин үеийн гэрэл зураг хэлбэрээр амилуулсан. Энэ үзэсгэлэнгээр гоо сайхан гэдэг нь 90-60-90 гэсэн тогтсон ойлголт эсвэл сэтгүүл дээр байдаг эмэгтэй шиг биш юм гэдгийг илэрхийлэхийг хүссэн.
Аль ч эрин үед зураачид олон төрлийн эмэгтэйчүүдийг гоо сайхан гэж олж харж түүнийгээ бүтээлдээ илэрхийлсэн байдаг. Хүн бүр гоо сайхантай юм гэдгийг илэрхийлэхийг эрмэлзлээ. Түүнийгээ гэрэлтүүлэх, түгээх, мэдрэх тухай санаа илэрхийлэхийг зорьсон. Тиймээс эндээс гараад өөрийнхөө гоо сайхныг мэдрэх, итгэлтэй болох, бусдын гоо сайхныг нүдээ нээж хардаг болоосой. Гоо сайхныг харж байгаа нүд бүхнийг олж хардаг. Гоо сайхан нүдэнд байдаг юм гэдгийг илэрхийлэхийг зорьсон.
-Энэ бол хоёр дахь удаагийн үзэсгэлэн. Анх үзэсгэлэн зохион байгуулах санаа хэрхэн гарсан бэ?
-"Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" 800 гаруй эмэгтэйчүүдийн дунд бие болон гадаад байдалдаа сэтгэл хангалуун байдаг эсэхэд судалгаа хийсэн. Тэгэхэд эмэгтэйчүүдийн 80-аас илүү хувь нь жиндээ сэтгэл хангалуун бус байдаг тухай үр дүн гарсан.
Гэтэл эрүүл биеийн жингийн индексээр бол монгол эмэгтэйчүүдийн ихэнх нь дундаж биетэй. Гэтэл тэд ихээр турахыг хүсдэг. Түүнээс болж эрүүл бус сонголтыг хийж, биедээ ээлгүй эм уух, эрүүл бус хоолны дэглэм барьдаг. Ингэснээр санхүүгийн, цаг хугацааны болон сэтгэл санааны олон хохирол дарамт учруулдаг. Тиймээс өөртөө сэтгэл хангалуун байх, өөрийнхөө байгаа биеийг байгаагаар нь хайрлавал бид эрүүл байна. Тэр судалгаа маань биеэ хайрлах, сэтгэл хангалуун байх тухай мэдээллийг түгээх хэрэгтэй юм байна гэсэн сэжим бий болгож өгсөн.
-Таныхаар сайхан бие гэж юу вэ?
-Хувь хүн өөрөө биедээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Хүмүүс бидний зөвхөн гаднах байдал чухал биш шүү дээ. Бидний хэл ам ярихад, хөл маань явахад, гар маань хүссэнээ хийхэд, тархи маань бодож сэтгэхэд тусалж байна. Энэ бүхэн бидэнд маш үнэтэй үүргээ гүйцэтгэж байхад бид толинд хараад л энэ ч муухай, тэр ч муухай гэдэг.
Сайхан бие гэдэг бол тэр хүний өөрийн хайрлаж байгаа бие. Бид миний бие бол миний "гэр" гэж хэлдэг. Байшингаа, гэрээ хайрладаг хэрнэ биеэ хайрладаггүй. Өглөө босоод толинд харахдаа миний биеийн тэр хэсэг ийм муухай болчихож гэж хардаг шүү дээ. Гэтэл энэ бол бидний хорвоо дээр ирээд үхэн үхтлээ байх үзэл санаа, орон зай, тархийг минь агуулж байгаа гэр минь учраас хамгийн ихээр хайрлах ёстой.
Үзэсгэлэн хоёр долоо хоногийн турш буюу гуравдугаар сарын 26-ныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төрөл бүрийн хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм байна.
Өдөр бүр 11:00-19:00 цагт Ub Art Gallery, (МУИС, Эдийн засгийн сургууль буюу 4- байрны баруун хойно байрлах Talk Talk English хаягтай байшингийн 1-р давхарт)
Тасалбарын үнэ: Амралтын өдрүүдэд 4,000, Ажлын өдрүүдэд 3,000, Үнэмлэхтэй оюутан 3,000 төгрөг (Тасалбарын орлого "Сайхан бие" төслийг цааш хөгжүүлэхэд зарцуулагдана)
Лавлах утас: 9918-6151; 9901-9993