Дэлхий даяар үйл ажиллагаагаа хүргэдэг Visa корпораци Техаст зохиогдож буй SXSW наадмын үеэр NFC технологид суурилсан, төлбөр төлдөг нүдний шилний анхны загвараа танилцууллаа.
Нарны шилний аль нэг гарт нь суулгасан бяцхан NFC чип дотроо тухайн хэрэглэгчийн Visa картын мэдээллийг агуулах бөгөөд хэрэглэгч төлбөр төлөхийн тулд шилээ карт уншигч машинд ойртуулахад л хангалттай.
Компанийн Брэнд, инновацийн маркетингийн албаны ахлах мэргэжилтэн Крис Кюртин “Бид зөвхөн нарны шил гэлтгүй бөгж тэргүүтэй өөр бусад зүйлсээр төлбөр хийдэг болгохыг зорьж байна” гэжээ.
Энэ шил зөвхөн хөгжүүлэлтийн шатандаа яваа учир хэзээ мөдгүй худалдаанд гарна гэж бодож болохгүй.