МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томиллоо

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2017-03-17 14:42 GMT+8

МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдөл гаргажээ. БСШУС-ын сайд Ж.Батсуурь түүний хүсэлтийг хүлээн авч, өнөөдрөөс эхлэн оронд нь захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилсон байна.

Шинэ захирлын ажлыг хүлээлцэхэд МУИС-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга, БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг тэргүүтэй албаны хүмүүс хамт байв.

Я.Төмөрбаатар нь Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрын үед АН, МАН хоёр хамтарч засаг байгуулахад МАН-ыг төлөөлж,  БСШУ-ы дэд сайдаар томилогдон ажиллаж байсан.

Улсын багшийн дээд сургуулийг түүхийн багш, нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн аж. 1999-2007 онд "Кёкшюүзан хөгжил сан"-гийн зөвлөх, дэд захирал, 2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн албаны дарга, 2009 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ахлах зөвлөх, “Стратеги” академийн захирлаар ажиллаж байжээ.

МУИС-ийн захирлыг хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж томилох юм.

 

GoGo Facebook Хуудас
 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 1400 санал өгсөн байна.

Дээшээ