Тэрбумтан Марк Кюбан CNBC-д өгсөн ярилцлагадаа дэлхийн анхны их наяд хөрөнгөтэй хүн хиймэл оюун ухааны салбараас төрнө гэжээ.
Тэрээр “Хиймэл оюун ухааныг ойлгосон, үүнтэй холбоотой салбар бүтээгдэхүүнийг хөгжүүлж чадсан тэр хүн л дэлхийн анхны их наяд доллартой хүн болно” гэсэн байна.
Техасын Остинд зохиогдож буй SXSW наадмын чуулганы үеэр Кюбан хиймэл оюун ухааны салбарын талаар өөрийн бодлоо илэрхийлж, залуус яаралтай хиймэл оюун ухааны чиглэлээр ойлголттой болж, энэ салбарт манлайлагч болохгүй бол хоцорно гэдгийг анхааруулжээ.
Даллас Маверикс багийн эзэн болох Кюбан “Бид программ хангамж өөрөө программ хангамж хөгжүүлдэг, автоматжуулах ажлыг хүртэл өөрөө хийдэг тийм мөч рүү ойртож байна. Тиймээс ийм үед мэргэжлийн ур чадвараас илүүтэй сэтгэн бодох чадвар чухал болно. Бүх ажлыг компьютерууд хийдэг болсон цагт чиний толгой хэрхэн сэтгэж байгаа нь л бусдын сонирхлыг татна” гэсэн юм.