Пусаны Үндэсний их сургуулийн доцент, профессор Роберт Келлигийн гэр бүлийнхэн саяхан интернэт ертөнцөд гэнэт алдаршиж “од” болсон.
Учир нь өнгөрсөн баасан гарагт доцентын Солонгосын асуудлаар “ВВС”-д өгч буй ярилцлагын жижиг хэсэг интернэтэд тавигдсан. Р.Келли гэрээсээ скайпаар холбогдон сэтгүүлч Жеймс Менедест ярилцлага өгч байхад өрөөнд нь хүүхдүүд нь орж ирсэн билээ.
Ярилцлагын дундуур гэр бүлийнхэн тэр дундаа хүүхэд саад болж байсан тохиолдол ВВС-гийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй аж. Энэхүү ярилцлага интернэтэд тавигдсан даруйдаа олны анхаарлыг татаж, хүмүүс янз бүрээр хүлээж аван сэтгэгдлээ бичицгээсэн. Сэтгүүлч Ж.Менедест доценттой дахин холбогдсон бөгөөд энэ удаад гэр бүл болон бусад сэдвээр ярилцжээ.
-Өнгөрсөн удаад танай гэр бүлийнхэнтэй сайн танилцах завшаан гараагүй. Нөхцөл байдал ч тэгж таарсан. Сэтгэл булаам гэргий болон үр хүүхдүүдээ танилцуулна уу?
-Энэ бол эхнэр Чона Ким, миний хүү Жеймс (Солонгос нэр нь Юсок), охиныг маань Мэрион (Ена) гэдэг.
-Арын планд гүйж буй дүр төрхийг нь харах бус та нартай ийн танилцаж, ярилцаж байгаадаа маш баяртай байна. Чона, таны хувьд сүүлийн хэдэн өдөр ямаршуухан өнгөрч, ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Зарим үед нэлээд хүндэвтэр байлаа. Гэхдээ асуудлыг давж чадсан гэж бодож байна. (Ийн хариулахдаа тэрээр нөхөр рүүгээ харан инээмсэглэв). Одоо бүх юм сайн байна.
-Өнгөрсөн баасан гарагт таниас авч буй ярилцлага цахим ертөнцөд тавигдсан даруйдаа олны анхаарлыг татсан. Тэр байтугай маргааны бай ч болсон гэхэд хилсдэхгүй. Танай гэр бүл түргэн хугацаанд алдаршлаа.
-Тийм ээ, үнэндээ ийм зүйл болно гэж огт зүүдэлсэнгүй. Сэтгэгдлүүд, асуултууд, үзэл бодлууд гээд ар араасаа хэдэн зуугаараа хөвөрч байна. Нэгэн эмэгтэй надаас далдыг харагч биш биз гэж асууж байсан. Олон янзын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан төрөл бүрийн гуйлт хүсэлт ч тавьж, цахим шуудангаар олон захидал ирсэн. Бид огт хариулаагүй. Магад, хөндлөнгөөс энэ нь үл тоосон мэт харагдах боловч хүлцэл өчье. Үнэн хэрэгтээ бид яаж хариулахаа л мэдэхгүй байлаа.
-Та мэдээж, эфирт цацагдсан ярилцлагыг өөрөө харсан байх. Магад олон ч удаа үзсэн гэж бодож байна. Юу бодогдов. Ард ямар хөгжилтэй үйл явдал өрнөж буйг мэдээж төсөөлж байсан байх?
-Тийм ээ, мэдээж. Бид ярилцлагыг олонтаа харсан. Гэр бүл, найз нөхөд, танилууд маань ч их үзсэн байна лээ. Бид санал зөрөлдөж байсан. Энэ нь маш инээдэмтэй санагдсан. Хүмүүс энэ бичлэгийг үзэх яагаад дуртай байгааг ойлгож байна. Жирийн нэг гэр бүл өөрсдийнхөө хувьд эфирт гарсан нь гэнэтийн явдал байсан нь ойлгомжтой.
- Энэ бичлэгийн хамгийн инээдэмтэй хэсгийн гол дүрийг Чона гэж бодож байна. Тэр ард юу хийж, Мэрион, Жемис нарыг өрөөнөөс гаргах гэж буй хэсэг. Таньд ч бас инээдтэй байсан байх л даа?
-Тийм бид их инээсэн. Гэхдээ л бас олон юмыг давж туулсаан. Үнэн хэрэгтээ бид ВВС-г дахин бидэн рүү холбогдохгүй байх гэж бодож байсан. Учир нь ноцтой хэрэг гарлаа гэж бодож байлаа. Хамгийн анх орж ирсэн бодол ийм байлаа. Бид танд таагүй байдал үүсгэсэн шүү дээ.
-Ер нь яг ямархуу үйл явдал болж өрнөсөн талаар ярьж өгнө үү. Хаалгыг түгжээгүй байсан нь ойлгомжтой. Гэхдээ хамгийн сонирхол татсан хэсэг нь Чона хариу үйлдэл хийж буй хэсэг. Хүүхдүүд өрөөнд орж ирэх үед та яг юу хийж байсан бэ?
Эхнэр - Би нэвтрүүлгийг бичиж байсан. Робыг шууд эфирт ярилцлага өгч байхад би ихэвчлэн эфирийг харж, бичиж авдаг юм л даа.
Нөхөр - Хажуу өрөөнд телевизор байдаг юм.
-Та хажуу өрөөнөөс бичлэгийг харж байсан гэв үү. Тэгээд өрөө рүү охин Мэрион хэрхэн орж буйг хараад зүрх зогсохоо шахсан уу?
-Би шууд өрөө рүү гүйсэн. Надад бодох сөхөө ч байгаагүй. Бүх юм маш хурдан хугацаанд болж өнгөрсөн.
-Өөрөөр хэлбэл, та телевизээр шууд нэвтрүүлгийн үеэр юу болж буйг харж байв уу. Эхлээд охин Мэрион, араас нь хүү Жеймс гээд...
-Эхнэр: -Хамгийн гол нь скайпаар авч буй ярилцлага саатдаг. Тиймээс араас нь дүү нь орж байгааг харж амжаагүй.
Нөхөр -Ойролцоогоор 20 секунд саатдаг. Намайг ярьж буйг зочны өрөөнөөс ч харж болно л доо. Тиймээс эхнэр маань яг юу болоод байгааг ойлгоогүй. Харин охин Мэрион маань өрөө рүү орж буйг харсан. Энэ нь эфир 20 секунд саатаж ирсний дараа гэсэн үг л дээ. Тиймээс тэрээр гүйхээрээ ирсэн нь тэр. Клип авч байх зуур, хүүхдүүд өрөөнд хэдийнэ ороод ирсэн. Би өрөөгөө цоожлохоо мартсан байсан. Мэдээж энэ нь миний буруу.
-Эхнэрийн тань талаар янз бүрээр ярьсан. Чонаг асрагч нь, Мэрион, Жеймсын ээж биш байх гэх мэтээр?
-Эхнэр: (Инээнгээ)-Үгүй ээ. Би Робын эхнэр, асрагч нь биш. Хэн нэгэнд тэгж санагдсан байх. Магадгүй хүүхдүүдээ зуурч өрөөнөөс татан гаргасан нь тийм сэтгэгдэл төрүүлсэн байх. Гарцаагүй байдалд юу хийх ёстойг тийм л зүйл хийсэн. Гэхдээ охин Мэрионоогоосоо дараа нь уучлал гуйсан л даа.
-Гэхдээ эхнэрийг тань асрагч эмэгтэй гэж хэлсэнд та гомдоогүй биз дээ?
-Нөхөр:-Мэдээж тийм ч таатай байгаагүй л дээ.
-Эхнэр:-Гэхдээ бид цахим сүлжээнд өрнөж буй маргаанд ач холбогдол өгөөгүй л дээ. Хүн бүр энэ бичлэгийг үзээд инээд нь л хүрэх байх. Түүний шалтгааны талаар муудалцахгүй л болов уу. Би асрагч биш гэдэг нь баримт. Тиймээс хүмүүс энэ талаар маргалдаж, хэрэлдэхээ болих байлгүй дээ.
- Та ямар ч нүүрний хувиралгүй ярилцлагадаа анхаарлаа хандуулсан байсан. Гэхдээ “гэнэтийн зочид” өрөөнд орж ирэх үед та дотроо юу бодож байв?
-Скайпаар ярилцлага авах үеэр та бүх процессыг харна л даа. Тиймээс эхнэрийг маань хаалга онгойлгож буйг дэлгэцээр харсан. Эхнэр маань энэ бүхнийг ямартай ч анзаарна гэж найдаж байсан. Тэднийг өрөөнөөс гаргах арга хайх байх гэдэгт итгэж байсан л даа. Дүрс бичлэгт би охиноо сандлын ард гараараа нуух гэж буй харагдана. Энэ нь миний ажлын өрөө л дөө. Гэхдээ тэд ийн орж ирсэн нь юуны өмнө тэнд хүүхдүүдийн тоглоом, номнууд байдагтай холбоотой байх. Харин хүү маань хөлд оруулагчтайгаа өрөөнд орж ирэх үед юу ч хийж чадахгүй болсноо ойлгосон л доо. Би яг тэр агшинд таныг ярилцлагаа зогсоох байх гэж бодож байсан шүү. Юу ч болоогүй юм шиг дүр исгэн, нүүрний хувирал гаргахгүйг хичээсэн.
-Энэ тал дээр таниас хүлцэл өчиж байна. Тухайн агшинд ярилцлагыг зогсоогоогүйд. Би мэдээж хийж чадах байсан. Гэвч ийм сайхан мөчөөс хүмүүс ямар их таашаал авах байсан бол. Өөр нэг асуулт байна. Асуух хэрэгтэй байна. Та ингэхэд ямар хувцастай байсан бэ. Зарим үзэгчид таныг суудлаасаа босоогүйн учир нь пиджакны доогуурх өмдөө өмсөөгүйгээс гэж сэтгэгдлээ бичиж байв. Эсвэл бүр өмдгүй ч байсан гэх, учир нь хэт орой байсан гээд бичиж байсан.
-(Өмдөө харуулангаа тэрээр инээв).
Эхнэр:-Үнэн хэрэгтээ тэр орой, манай охины цэцэрлэг дээр төрсөн өдөрт зориулсан үдэшлэг болсон байсан. Тиймээс бид бүгд хэвийн, зүгээр л хувцастайгаа байсан.
-Нөхөр:-Зүгээр энгийн ердийн хувцастайгаа байсан. Үүнд ямар ч жүжиглэл байгаагүй шүү.
-Эхнэр:-Бидэнд цэцэрлэгт үдэшлэг болсныг гэрчлэх зураг бий шүү (инээв).
-Үгүй. Мэдээж, юу гэж жүжиг байх вэ. Бүх юм идеаль болж өрнөсөн. Гэхдээ хамгийн их таалагдсан хэсэг нь та камер луу үргэлжлүүлэн харахдаа нүдээ аньсан хэсэг. Тэгж анингаа эцэг, эхчүүдийн хувьд танил байх нүүрний хувирлаар “Энэ дуусаасай. Ядахдаа тэд явчихаасай” гэсэн болов уу.
-Тийм дээ нэг талаас, миний хүүхдүүд миний өрөө рүү орж болохгүй гэдэг хатуу зүйл байхгүй. Тийм байхыг би хүсэхгүй. Дүрс бичлэг дээр охин маань өрөө рүү бүжиглэнгээ орж ирж буй. Тэр маш таатай, сайхан мэдрэмжийг төрүүлж байсан. Нөгөө талаас хүүхдүүд нааш цаашаа холхих үед ажиллахад хэцүү л дээ. Энэ нь гэртээ зарим үед ажилладаг хүмүүсийн хувьд балансыг барих мөнхийн асуудал даа.
-Олон нийтийн сүлжээнд өөр юу бичсэн талаар та мэдэх үү. Түүнд дурдсанаар таныг эхнэртэй ямар нэгэн спа салонд ч очих ч юм уу, ямар нэгэн зүйлийг бэлэглэх, энэхүү видеонд хийсэн түүний үйлдлийнх нь төлөөх шагнал болгож гэсэн байна билээ?
-Тэр бол мэдээж. Миний эхнэр ямар ч эргэлзээгүйгээр “гавьяа”, “медаль” хүртэх нэгэн. Энэ бол үнэн шүү. Санаа өгсөнд баярлалаа.