Sensor Tower шинжилгээний компанийн тооцоолсноор iOS 11 үйлдлийн систем хэрэглээнд нэвтэрснээр 187 мянган аппликейшн ашиглах аргагүй болох аж.
iPhone 5S худалдаанд гарсан цагаас хойш Apple компани аппликейшн хөгжүүлэгч нарыг хуучин 32 бит аппликейшнүүдээ 64 бит системд тохируулахыг сануулах болсон бөгөөд одоог хүртэл 32 бит аппликейшнүүдийг дэмждэг хэвээр.
Харин iOS 11 үйлдлийн системээс эхлэн энэ асуудлыг нэг мөр цэгцлэхээр шийдсэн аж. Учир нь iOS 10.3 бета хувилбар дээр “Энэ аппликейшн iOS-ын цаашдын хувилбарууд дээр ажиллах боломжгүй” гэсэн анхааруулга харуулах болжээ.
Sensor Tower-ийн тооцож үзсэнээр App Store дээрх нийт аппликейшнүүдийн 8 хувь нь 32 бит гэсэн байна. Гэхдээ үүнээс ч олон аппликейшн 32 бит хэвээр байж болох юм.
Хэдийгээр Apple 2013 оны есдүгээр сараас 64 бит чиптэй бүтээгдэхүүн танилцуулсан ч гэсэн хоёр жилийн дараа буюу 2015 оны зургадугаар сараас л аппликейшнүүдэд 64 бит шаардлага тавих болжээ.
Apple ирэх зургадугаар сард iOS 11 үйлдлийн системээ танилцуулах бөгөөд одоо 32 бит аппликейшн хөгжүүлсэн байгууллагууд нэг бол 64 бит болгох эсвэл аппликейшнээ бүр мөсөн үгүй болгох хоёр сонголтын өмнө тулж байна.