2011 оны гуравдугаар сарын 15-наас хойш үргэлжилж буй Сирийн хямрал зургаа дахь жилтэйгээ нүүр тулж байна. 2011 оны энэ өдөр бүлэг хүмүүс шинэчлэлийг шаардан Дамаскын төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан нь Арабын хавар хэмээн нэрлэгдсэн хувьсгалын "шуурга"-ын нэг хэсэг байсан юм.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 500 мянга гаруй хүн амиа алдаж, хоёр сая гаруй хүн шархадсан байна. Иргэний дайн эхлэхийн өмнө Сирид 21 сая хүн амьдарч байсан бол өнөөдөр 6.3 сая хүн төрөлх гэр орон, хотоо орхин дайжиж, дөрвөн сая гаруй хүн эх орноосоо дүрвэн Турк, Иордан, Ливан, Ирак, Египет болон ЕХ-ын улсуудыг зүглэжээ.
Дайн эхлэхээс өмнө Сирийн ДНБ 70 гаруй тэрбум доллар байсан бол одоо 27 тэрбум болтлоо буурав. Үйлдвэрийн барилга байгууламжуудын 90 хувь, орон сууцны барилгуудын тал хувь нь эвдрэн сүйрчээ. Тодруулбал Сирид нийтдээ дөрвөн сая барилга байшин байснаас хоёр сая нь эвдрэн нурсан нь иргэний дайн асар их хөнөөл сүйтгэл авчирсныг харуулж байна.
Сирийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг алан хядагчид, хэт даврагчид эзлээд буй. АНУ-гаар ахлуулсан эвсэл, ОХУ-ын Зэвсэгт хүчин Сирид цэргийн ажиллагаа явуулсны үр дүнд тус улсын нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг чөлөөлсөн.
Сирийг баян тансаг орон гэж хэлэхээргүй боловч дайнаас өмнө ард иргэд нь амь амьжиргаагаа түүртэлгүй залгуулаад байдаг байсан. Гэвч зэвсэгт мөргөлдөөний улмаас өнөөдөр Сиричүүд ядуу тарчиг, хүнд хэцүү нөхцөлд өдөр хоногийг аргацааж буй юм.