Монголын үл хөдлөхийн хөрөнгийн зуучлалын зах зээлд RE/MAX гэдэг шинэ брэнд нэвтэрч үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жил өнгөрч байна. Энэ салбарын үйл ажиллагаа ерөнхийдөө хямралтай, уналттай байсан үед RE/MAX зах зээлд нэвтэрч, үйлчлүүлэгчдэдээ дэлхийн стандартын үйлчилгээг хүргэж эхэлсэн. Энэ хамт олны амжилтын нууцыг сурвалжилжь хэрэглэгчдэд хүргэхээр доорх ярилцлагыг бэлдлээ. Бусдын олж харахгүй байгаа тэр боломжийг RE/MAX олж хараад байна уу.
Тэд 2016 онд нийт 45 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн юм. Хан-Уул дүүрэг дэх Галакси төвд байрлах “RE/MAX ЦЕНТРАЛ” брокер оффисын салбарт гэр бүлээрээ ажилладаг Г.Лхагважаргал, П. Солонгоо нартай оффист ярилцлаа. Тэд гэр бүлийн хосууд бөгөөд хамтдаа үл хөдлөхийн агентаар ажилладаг юм. Тэд RE/MAX ын хамгийн анхны гэр бүлийн агентууд гэдгээрээ бахархдаг байна.
Бэлэглэгч тал бэлгээ буцаах эрхтэй тул намайг гомдоосон гэх мэт үндэслэлээр шүүхэд хандвал байрыг буцаачихдаг. Мөнгөө төлөөд байр авсан тал хохироод үлдэнэ.
Г.Лхагважаргал REMAX компани Монголд анхны салбараа нээхэд ажиллаж эхэлжээ. Оффисынхоо шилдэг агентаар шалгарч байсан тэрээр энэ бизнест чин сэтгэлээсээ ажиллавал амжилт олох бүрэн боломжтой гэж боддог. Тэрээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ес дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд туршлагатай мэргэжилтэн.
Түүний эхнэр П.Солонго МҮОНТ-ийн “Үдшийн хэмнэл” студид редактор, сэтгүүлчээр ажиллаж байгаад архитекторч болжээ. Тэрээр “Би ер нь барилгатай ойр ажиллах дуртай байсан. Анх нөхрийнхөө ажилд чөлөөт цагаараа тусалж, сошиал хуудсыг нь хөтлөх, хэрэглэгчдэд зөвлөгөө мэдээлэл хүргэхэд нь тусалж байгаад удалгүй хамт ажиллаж эхэлсэн. Би өмнө нь олон нийттэй харилцах ажил хийж байсан болохоор энэ ажил дөхөм байна” гэж ярив.
-RE/MAX-ийн агент болоход ямар шалгуур хангасан байх ёстой вэ?
Г.Лхагваа:
-REMAX дэлхийн 110 улсад үйл ажиллагаа явуулдаг. Энд ажилладаг бүх хүн нэг дүрэм журам, нэг стандартаар ажиллан, хооорондоо нэг программаар харилцдаг. Дэлхий даяар нийт 110 мянган агенттай.
Олон улсын байгууллага тул гурван шатны ярилцлагад орж, агентаар ажиллуулах эсэх шийдвэрийг гаргадаг. Брокер оффисын захирал агентаа өөрөө сонгон шалгаруулж авдаг. Дараа нь арав хоногийн сургалтад суун, шалгалтаа амжилттай өгсөн байх ёстой. Сургалтаар агентийн ёс зүй, аль нэг талд үйлчлэлгүй шударга байх, харилцааны соёл, үйлчлүүлэгчийг хүйс, шашин шүтлэг зэргээр ялгаварлахгүй байх, үйлчлүүлэгч, худалдан авагч талтай хэрхэн харилцах, мэргэжлийн дүр төрх бүрдүүлэлт, хувцаслалт гэх мэт олон сэдвээр хичээл заадаг. Суралцах зүйл их.
П.Солонгоо:
-REMAX олон улсын компани учир агентуудаа бусад улсад ч ажиллуулах сонирхолтой байдаг. Англи хэлний болон мэргэжлийн шаардлагыг нь хангачихвал бүрэн боломжтой.
Бидэнд олон улсад хичээл заах албан ёсны эрхтэй, олон улсын реалторуудын холбооноос итгэмжлэгдсэн багш нар сургалт явуулдаг. Хувийн санхүүгээ хэрхэн хөтлөхийг ч заана. RE/MAХ-ийн 43 жилийн туршлагыг сургалтын хөтөлбөр болгон боловсруулсан учраас сургалтын дараа ажил дээр гарахад бүх зүйл тодорхой, их амар. Эхлээд сургана дараа нь ажиллана гэсэн үг.
-Өмнө нь өөр компанид ажиллаж байгаад одоо RE/MAX-т нэгдэхэд шинээр олж авсан туршлага юу байв?
Г.Лхагваа:
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар манай улсад харьцангуй шинэ, залуу салбарт тооцогдоно. Хуулийн орчин дутмаг, хүмүүс үйлчлүүлж сураагүй зэргээс үүдэн бэрхшээл гардаг. Олон улсын байгууллагууд бүх ажлаа загварчилчихсан байдаг нь дэмтэй. Улаанбаатарт RE/MAX-ийн 150 агент бий. Нэг хүн байраа худалдахаар хандлаа гэхэд миний ард 149 хүн тэр захиалгыг биелүүлэхээр зэрэг ажиллана гэсэн үг. Олон улсад ч нэг ижил програм ашигладаг тул Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт маш том боломж нээсэн. 150 хүн нэг баг болж ажиллана гэдэг үнэхээр гайхалтай зүйл. Бид үнэхээр нэг баг болон ажиллаж чаддаг.
-Та хоёр зуучлалын аль чиглэлд илүү дагнан ажилладаг вэ?
Г.Лхагваа:
Олон улсын практикт агентууд төрөлжих нь түгээмэл. Худалдааны эсвэл зөвхөн орон сууцны эсвэл тансаг орон сууц гэх мэт төрөлждөг. Монголд одоо л төрөлжих эхлэл тавигдаж байна. Мөн аль нэг дүүргийг сонгон авч, зөвхөн тэр дүүрэгтээ төвлөрдөг. Ингэснээр тухайн агент мэргэшсэн, мэдээлэл сайтай, мэдлэгтэй мэргэжилтэн болж чаддаг. Үүнийг үл хөдлөхийн салбарт төвлөрөх буюу фарминг стратеги гэж нэрлэдэг. Энэ жишгийн дагуу бид Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уулын Зайсанг сонгосон. Энэ бүсээс орон сууц худалдан авах хүмүүст туслах зорилготой юм. Хүмүүс эдгээр бүсэд амьдрах, эндээс байр авах хүсэлтэй байна. Эрэлт өндөр. RE/MAX-ийн бүх салбарын нийт борлуулалтын 65 хувийг Хан-Уул дүүрэгт хийсэн.
П.Солонгоо:
-Бид нэг баг болж ажилладаг гэсэн шүү дээ. Лхагваа гадуур явж, хүмүүст байр үзүүлнэ. Гэрээ хийнэ. Би дотоод сүлжээ буюу програмдаа анхаарна, олон нийтийн сүлжээгээ хариуцна. Энэ бизнесийг гэр бүлээрээ хийхэд их тохиромжтой. Нэг нэгнийхээ ажлыг их хөнгөвчилнө.RE/MAX-ийн брокер оффисын салбаруудыг нэг гэр бүлийн хүмүүс эзэмшиж, үйл ажиллагаа явуулах нь түгээмэл. Одоогийн байдлаар нийт 11 оффис байгаагийн 8-ыг нь гэр бүлийн хүмүүс эзэмшдэг. RE/MAX брэндийг үүсгэн байгуулагчид ч гэр бүлийн хүмүүс.
-Хуулийн орчин дутмаг гэж та түрүүн хэллээ. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Үл хөдлөх хөрөнгө зуучлалын тусгай хууль байхгүй тул нэн яаралтай батлах шаардлагатай. Түрээслэгч, түрээслүүлэгч, худалдагч, худалдан авагч аль аль талуудынх эрх ашгийг хамгаалсан хууль алга. Иргэний тухай хуулиар зохицуулдаг. Ихэнхи улсад гарч болох эрсдэлийг хаах үүднээс зөвхөн зуучлагчаар дамжуулан үл хөдлөх хөрөнгийг худалдана гэсэн заалт ч бий. Бараг бүх улсад зуучлагч нар засгийн газрын мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг. Иймд хуулийн дагуу ажиллах хатуу шаардлагатай. Харин манайд ийм хууль байхгүй. Хөрөнгө оруулагчид үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахад ямар давуу талтай талаар хууль эрх зүйн бодлогын бичиг баримт бүдэг бадаг. Хуулийн мэдлэггүй иргэд байраа өөрсдөө зарахдаа хохирох эрсдэл их.
Манайд барилгын компани байраа өөрөө барьж, худалдаагаа ч өөрөө хариуцдаг. Энэ нь зарим талаар ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг. Тэд сул талуудаа үйлчлүүлэгчдэд хэлэхгүй. Харин үл хөдлөх хөрөнгийн зуучлагч агент хүн мэргэжлийнхээ ёс зүйн кодоо баримтлан, худалдагч, худалдан авагч талын аль нэгэнд түлхүү үйлчилдэггүй. Хоёр талд ижил тэнцүү хандах үүрэгтэй. Худалдан авагчид бодит байдлыг л хэлдэг, тэдний цаг завыг хэмнэдэг зэрэг олон давуу талтай.
-Гэнэтийн ашгийн, хоёр хувийн татвар төлөхгүйн тулд иргэд бэлэглэлийн гэрээ байгуулан, байр худалдах, худалдан авах нь түгээмэл байсан. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Одоо ямар байгаа вэ?
Г.Лхагваа:
-Харьцангуй буурсан. Учир нь бэлэглэлийн гэрээ их эрсдэлтэй. Бэлэглэгч тал бэлгээ өөрийн хүссэн үедээ буцаах эрхтэй тул намайг гомдоосон гэх мэт үндэслэлээр шүүхэд хандвал байрыг буцааж болно. Манайхан их итгэмтгий. Арай ч тэгэхгүй байлгүй дээ гэж асуудалд хандах нь их. Насаараа хуримтлуулсан мөнгөөрөө орон сууц худалдан авахдаа 2 хувийн татвар төлөхгүйн тулд бүх мөнгөө эрсдэлд оруулах шийдвэр гаргадаг. Энэ тохиолдолд мөнгөө төлөөд байр авсан тал хохирно. Иймд худалдах гэрээ хийх хэрэгтэй. Биднээр зуучлуулан худалдах бол Бэлэглэлийн гэрээ хийхийг зөвшөөрдөггүй.
-RE/MAX-ийн бизнесийн зарчим манайд тогтсон жишгээс их өөр гэдэг. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
П.Солонгоо:
-Бид хувиараа бизнес эрхлэгч гэсэн үг. RE/MAX гэсэн брэндийг ашиглан, өөрийн бизнесээ хийж байгаа юм. Маркетингаа өөрсдөө хариуцна. Хэдий чинээ их ажиллана, надад ирэх хүртээмж төдий хэмжээгээр өсдөг. Надаас бүх зүйл шалтгаална. Маш их боломжийг олгодог.
Г.Лхагваа:
-Цаг маш үнэтэй учраас цагаа сайн хуваарилахыг хичээдэг. Төлөвлөлтөө өөрсдөө хийн, биелэлтэд нь ч өөрсдөө хяналт тавьж ажилладаг. Бид хоёрын баримталдаг зарчим бол бусдад аль болох туслах.
П.Солонгоо:
-Хууль эрх зүйн, дотоод засал чимэглэлийн гэх мэт ямар тусламж хэрэгтэй байна, тэр дагуу зөвлөгөө өгдөг.
-Найман хувийн зээл нь бүтсэн эсвэл шинэ байранд орсны дараа иргэд тайвшраад орон сууцаа даатгуулах талаар боддоггүй, судалдаггүй. Та бүхэн ямар зөвлөгөө өгөх вэ?
-Даатгуул гэж зөвлөдөг. Учир нь зарим шинэ орон сууцыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгэж аваагүй байдаг. Жишээ нь ийм байрны цахилгааны дотоод сүлжээ гэмтвэл бүх зардлыг нийслэлээс биш, оршин суугчид өөрсдөө төлнө. Иймд шинэ байр худалдан авахдаа үүнийг ч анзаарах хэрэгтэй. Тухайн барилгыг барьсан ААН энэ бүртгэлд байрыг нэмж бүртгүүлэх үүрэг хүлээдэг. Энэ бол улсын комисс хүлээн авсны дараа хийх ёстой ажил. Хэрэв бүртгүүлээгүй бол СӨХ хариуцна.
Биднийг ярилцах зуур хананд тогтоосон хонхыг нэг нь чанга цохин, бусад нь түүнд баяр хүргэн, алга ташив. Энэ нь ямар учиртайг лавлавхад борлуулалт хийсэн агент энэ хонхыг цохино. Энэ бол RE/MAX-ийн бүх салбарт мөрддөг, тогтсон уламжлал гэж тайлбарлав.
-Та хоёр хамгийн сүүлд хэзээ энэ хонхыг цохив?
-Хоёрдугаар сарын сүүлээр цохьсон. Манай оффисын агентууд ер нь өдөрт нэг борлуулалт хийдэг. RE/MAX ын 2016 оны хамгийн шилдэг оффисоор манай төв оффис шалгарсан.
-Гэр хороололд амьдардаг иргэд эсвэл оюутнууд байртай болох талаар бодож явдаг нь гарцаагүй. Тэдгээр хүмүүст юу гэж зөвлөх вэ?
Гэр бүлтэй болоод байрны мөнгө хуримтлуулъя гэж хойшлуулж болохгүй. Аяндаа болно гэж бодох нь буруу юм.
Г.Лхагваа:
-Байртай болоход урьдчилгаа мөнгө хэрэгтэй. Найман хувийн зээл олгодог банкуудын шалгуурыг сайтар судлаарай. Нийгмийн даатгалын шимтгэл заавал төлсөн байхыг шаардахаас гадна зарим тохиолдолд цалингийн хэмжээг ч нарийн тогтоодог.
П.Солонгоо:
-Боломж л гарвал хуримтлал үүсгээрэй. Таны хуримтлалын хугацаа хэдий урт байна төдий чинээ сайн үзүүлэлт болох тул аль болох эрт эхлэх хэрэгтэй. Гэр бүлтэй болоод хуримтлалын данс нээе гэж хойшлуулж болохгүй. Аяндаа болно гэж бодох нь буруу юм.
-Энэ өвөл агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэд дахин давж, гамшгийн хэмжээнд хүрлээ. Үүнээс улбаалан иргэдийн байр худалдан авах хандлагад өөрчлөлт гарав уу?
-Тэгэлгүй яахав. Хүн бүр л эрүүл аюулгүй орчинд амьдрахыг бодно. Байраа худалдах шийдвэр гаргасан иргэдийн дийлэх нь нийслэлийн урд хэсэг рүү, Цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрны байруудаас сонголт хийх сонирхолтой байна.
-Нийслэлд наалдуулаад байрьчихсан байр олон байна. Барилгын норм дүрмийг зөрчсөн гэдэг нь илт тодорхой харагддаг.
П.Солонгоо:
-Уг нь барилга хоорондын зай 30-40 метр байх ёстой. Нэгэнт тогтоочихсон бол энэ стандартыг баримтлах л хэрэгтэй. Хот тэлэх шаардлага үүсчихлээ. Хэт их төвлөрөл бий болчихсон. Хотын төвөөс зайдуу нүүе гэхээр сургууль, цэцэрлэг нь хангалтгүй байх жишээтэй. Иймд нийслэлчүүд хотын төвдөө бөөгнөрөн амьдарч байна.
Хотын төвд буюу А зэрэглэлийн бүсэд барилга хоорондын зай багасдаг, 20 метр байдаг. Бид Орос стандарт мөрдсөн хэвээр байна. Европ стандартаар нэг байр нөгөө байрныхаа нарны гэрлийг халхлах ёсгүй байдаг. Нарны гэрэл өрөөг гэрэлтүүлэхээс гадна цэвэршүүлэх гэх мэт давуу талтай шүү дээ. Гэтэл бие биенээ халхлаад барьчихаар тухайн оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж, тухайн орон сууц үнэ цэнэгүй болдог.
Ингээд ярилцлагаа өндөрлөх болоход тэдний үйлчлүүлэгч шинэ худалдан авсан байрныхаа шал, ханын цаасны өнгийг сонгохоор ирсэн байв. Иймд М.Наранмандахаас RE/MAX-ийг сонгон үйлчлүүлсэн сэтгэгдлийг нь ч сонслоо.
-Би анх найзаасаа RE/MAX-ийн сонссон юм.
Г.Лхагважаргал агенттай хамтарч ажиллаад арваад хоногийн дараа байраа худалдаж авсан.
Маш олон байр надад үзүүлэн, давуу болон сул талуудыг танилцуулсны дараа сонголтоо хийсэн.
Би үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар анх удаа үйлчлүүлж байна. Цагаа хэмнэхээс гадна байраа сонгоход их сайн тусалдаг юм байна. Зургийг нь харахад их таалагддаг ч очоод үзэхэд зарим байр их өөр. Сэтгэлд хүрэхгүй болохоор олон байр үзэх болно. Харин RЕ/МАX-т хандсанаар олон дахин нааш цааш явах шаардлагагүй болдог юм билээ.
Гэр бүлээрээ энэ бизнест ажиллахаар сэтгэл шулуудаж, үйлчлүүлэгч нартаа туслах чин хүслээр үйл ажиллагаагаа явуулж буй залуу хост нийт уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.
Та Лхагваа, Солонго нартай холбодохыг хүсвэл 94064060, 94064030 дугаарын утсаар холбогдоорой. Мөн фэйсбүүк хуудсанд нь лайк дарж нэгдээрэй.
Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс