АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Ардчилсан намаас 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан Хиллари Клинтон Нью-Йорк хотын даргын сонгуульд өрсөлдөж магадгүй талаар TMZ мэдээлжээ.
Тэрбээр сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжтой эсэх талаар судалж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн хоёрдугаар сард Х.Клинтон улс төрийн зарим хүчнийхэнтэй уулзаж, өөрийг нь дэмжих эсэх талаар тандалт явуулжээ.
Мөн Нью-Йорк хотын даргын сонгуульд өрсөлдөх талаараа одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Өөр нэг эх сурвалж болох “The Hill”сонинд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан дээрх албанд өрсөлдөх гэж байгаа тухай мэдээ өмнө нь нэг бус удаа гарч байсан гэжээ. Гэхдээ ийм мэдээ гарах бүрийд Х.Клитоны туслах няцааж байсан байна.
Х.Клинтон өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдсөн Д.Трампад ялагдсан билээ.
Тухайн үед Х.Клинтон Нью-Йорк муж улсад ялалт байгуулж байсан тул хотын даргын сонгуульд ялалт байгуулах магадлал өндөр аж.
Одоогийн Нью-Йорк хотын дарга Билл Де Блазио 2014 оны нэгдүгээр сарын 1-нд ажлаа хүлээн авч байжээ. Нью-Йорк хотын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил аж.
Эх сурвалж: Лента.ру