АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон анхны гадаад айлчлалаа Азийн орнуудаас эхэллээ. Тэрбээр Токио, Сөүл, Токио хотуудад ажлын айлчлал хийнэ.
Айлчлалаа Япон улсаас эхлүүлэх бөгөөд Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн хоёрдугаар сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэ уулзахдаа 450 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай дэд бүтцийн төслүүдийг АНУ-д хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн билээ. Тус төсөл хэрэгжсэнээр АНУ-ын нутаг дэвсгэрт 700 мянган шинэ ажлын байр бий болно хэмээн тооцоолж байгаа юм.
Түүнчлэн Ерөнхийлөгч Доналд Трамп бүрэн эрхийнхээ эхний хагаст АНУ-ын дэд бүтцийн салбарт 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бодлого тавьсан. Харин үүний 50 хувийг Японоос ирэх хөрөнгө оруулалтаас татахаар төлөвлөж буй.
Иймээс Вашингтоны хувьд Токиотой харилцаагаа улам бүр бэхжүүлэх бодлого баримталж байна. Тиллерсоны айлчлалаар Америк-Японы цэргийн харилцааг шинэ түвшинд гаргах асуудлыг хэлэлцэх юм байна.
Үүний дараа Сөүл, Бээжинд айлчилна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч огцорсон, Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудал зэрэг Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед Тиллерсон айлчилж байгаагаараа онцлогтой.