“Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэн өнөөдөр Чингис хаан зочид буудалд болно.
Алтны салбарт хөрөнгө оруулалт татах, алтны олборлолт, хайгуулын төсөлд бизнесийн харилцаа, хамтын ажиллагаа бий болгох, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх нь энэ хурлын зорилго. “Coal Mongolia” хурлаар нүүрсний салбарынхан хуран чуулдаг шиг алт олборлогчид асуудал, ололтоо хэлэлцэх гэж байна.
Монгол банк Их Британийн Төв банканд алтаа тушаадаг.
Хуралд алтны салбарын төрийн болон бизнесийн 20 гаруй илтгэл тавьж, 400 гаруй гадаад, дотоодын төлөөлөгч оролцох гэнэ. Мөн 27 компанийн техник, технологи, алтны төслийн үзэсгэлэн гарах юм.
Манай улсад алтны үндсэн орд ховор. Ихэвчлэн шороон орд байдаг.
Ирэх жилүүдэд алт олборлолт өснө гэсэн таамгийг Ашигт малтмалын газраас гаргасан. 2014 оноос эхлэн иргэд Төв банкинд алт тушаах нь эрс нэмэгджээ. Тэдгээрийг нэгтгэн Монгол банк Их Британийн Төв банкинд алтаа тушаадаг. Өнгөрсөн онд иргэд, ААН-үүд Монголбанканд нийт 23 тонн алт тушаасан. Энэ онд хэмжээг бууруулалгүй, харин ч өсгөх бодлого баримталж байна.
Засгийн газраас "Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо зарласан. Эдийн засгийг сэргээх зорилгоор энэ хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Үр дүнд нь жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэхийг зорьж байна. Ингэснээр
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулна,
- Геологийн эрэл хайгуул идэвхжиж, алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлнэ,
- Үндсэн болон алт агуулсан бусад металлын ордуудыг ашиглах замаар алтны үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлнэ,
- Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжинэ,
- Тэргүүний техник технологи, менежмент нэвтрүүлнэ гэж Засгийн газар үзэв.
“Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Уул уурхайн яам Монголбанктай хамтран шийдвэрлэнэ. Иймд алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, олборлосон алтыг худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор зээл олгохоор амласан. Шаардлагатай санхүүжилтийг тодорхойлох, санхүүжилт авах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргахаар ажиллаж байна. Өнөөдөр хүсэлтээ илгээх сүүлчийн өдөр. Тэгэхээр тун удахгүй “Алт-2”-т хэрэгтэй нийт мөнгө тодорхой болно. Засгийн газар хуулийн төсөл боловсруулан, УИХ-аар батлуулснаар дээрх хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм.
Хөтөлбөрийн хугацаа:
- Бэлтгэл үе 2016-2017 он
- Эрчимжилтийн үе 2018-2020 он
- Тогтворжилтын үе 2021-2025 он
Бэлтгэл үед алтны үйлдвэрлэлд мөрдөж буй дүрэм журмыг боловсронгуй болгох, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр алтны нөөц өсгөх ажлыг эрчимжүүлэх, бэлтгэгдсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хууль бусаар ашигт малтмал олборлох ажиллагааг цэгцэлнэ.
Эрчимжилтийн үед хөрөнгө оруулалт сайжирснаар алтны нөөц нэмэгдэж, олборлолтын хэмжээ өснө. Бүртгэлийн системийг бүрдүүлснээр нөөцийн хөдөлгөөний мэдээлэл, хяналт, шалгалт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоно. Байгаль орчин, нөхөн сэргээлтийг стандартад нийцүүлэн гүйцэтгэх иж бүрэн систем бий болгоно, алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэрийг байгуулна.
Тогтворжилтийн үед алт боловсруулалт сайжирч, дотоодод нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, төсвийн болон экспортын орлого нэмэгдэнэ. Ирээдүйд ашиглах нөөц түрүүлэн бэлтгэгдэнэ.
Энэ бүхний үр дүнд
- Алтны хаягдлыг багасган, уурхайн талбайг стандарт хэмжээнд нөхөн сэргээж, уурхайн хаалтыг хийдэг болно.
- Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулснаар алтаа олон улсын зах зээлд шууд борлуулах, үнэт металлын эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болж, жижиг болон дунд үйлдвэрлэл хөгжиж шинээр ажлын байр бий болно.
- Алтны борлуулалтын болон экспортын орлого нэмэгдэж, үндэсний эрдэнэсийн сангийн нөөц нэмэгдэнэ. Улсаар төгрөгийн ханш тогтворжиж, эдийн засгийн өсөлтийг хангана гэж Засгийн газар тооцоолов.
ДЭЛХИЙН АЛТНЫ ЭРЭЛТ ЦААШИД ӨСНӨ
Ойрын жилүүдэд дэлхийн алтны эрэлт тогтвортой байна гэж судлаачид үзэж байгааг Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал, МУИС-ийн багш н.Түвшинтөгсийн “Алтны үнийн төлөв” илтгэлдээ танилцуулсан. Хэрэв энэ таамаг биелвэл олборлолтоо өсгөн, ашгаа нэмэгдүүлэхийг зорьж буй бидэнд сайн мэдээ юм.
Гэхдээ Чили, Австрали, Перу, БНХАУ, АНУ зэрэг томоохон өрсөлдөгчид бий.