Жэймс Кинжи Хорвоо ертөнцийн олон асуудлаас ганц нь л онц ноцтой хэмээн Хятаддаа хоёрдугаарт ордог филантроп, 2016 онд 615 сая ам.долларыг буяны хандивт зориулсан Чен И-Дань өгүүлэв. Манай гарагийн залуусын гуравны нэг нь ажил, сургууль ч үгүй өдөр хоногийг өнгөрөөж байгаад тэрбээр сэтгэл зовнидог ажээ.
Залуу үеийнхэнд нүүрлэсэн энэхүү баргар нөхцөл хөгжингүй юм уу хөгжиж буй орнуудын аль нэгийг гэлгүйгээр, нийтэд нь хамрах хандлагатай боллоо. Дэлхийн 15-24 насны залуучуудын 13 хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэж болзошгүй, нийт залуусын гуравны нэг нь боловсрол, сургалт, ажил хөдөлмөрийн аль нэгэнд хамрагдаж чадахгүй байгааг Economist Intelligence Unit-ийн (EIU) судалгаа харуул лаа. Энэ үзүүлэлт жил бүр 45 саяар нэмэгдэж байна.
“Технологийн дэвшил нь хүмүүс цалин авч гүйцэтгэдэг ажил хөдөлмөрийн 45 хувийг удахгүй автоматжуулах төлөвтэйг EIU-гийн судалгаа баталж байна” хэмээн Хятадын интернэт, гэймингийн аварга Tencent компанийг үндэслэгч Чэн овогт өгүүлэв. Ноён Чэн 2013 онд компанийн тэргүүнийхээ албыг шилжүүлсэн юм.
Түүний тайлбар нь автоматжуулалт зэрэг ажлын байрыг орлодог технологи ядуурлын шалтгаан болж байна гэх гэсэн хэрэг биш. “Технологийг сөрөх ямар ч арга байхгүй” хэмээн тэрбээр нэмж тайлбарласан. Шуурхай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд ажил хийх ирээдүйг нь бүрдүүлэх үүднээс хүмүүст боловсрол олгох хүчин чармайлтаа хоёр дахин ихэсгэх хэрэгтэй хэмээн ноён Чэн үзэж байна.
Тэрбээр энэ бүхнийг эцэс болгох зорилгоор боловсролын салбарт шинэ санаачилга, шинэлэг судалгааг дэмжих жил тутмын шагналыг 7.7 сая ам.долларын сантайгаар үндэслэн байгуулжээ. Ирээдүйн чиг хандлагыг таах аргагүй болж буй өнөөгийн нөхцөлд инновацийн хүчин чадалд түлгуурлах нь түүний гол философи юм.
Дэлхийн шагнал үүсгэх санаа түүнд шөнө, унтаж байхад нь төржээ. Тэрбээр даруйхан босоод тэмдэглэлийн дэвтэртээ: “Шашин, арьс өнгө, үндэс угсаанаас үл хамаарах шагнал бий болгох. Орчлон ертөнц, хүн төрөлхтөнд хувь нэмэр болж чадах бүхнийг хөхиүлэн дэмжих” хэмээн бичсэн байна.
Эдүгээ хэдийнэ 325 сая ам.долларын хандив цуглаад буй шагналыг И-Дань Шагналын сангаас (Yidan Prize Foundation) олгож, ил тод байх үүднээс бие даасан траст сан эрхлэн хөтөлнө. Неврологийн шинжлэх ухаан хүүхдийн сургалтад хэрхэн тус болох, дэлхийн шилдэг сургуулиудаас сул сургуулиудад хэрхэн дэмжлэг үзүүлэх зэрэг сонирхолтой олон санаан дундаас шилдгийг нь энэ оны есдүгээр сард анх удаа шалгаруулж шагнах тухай ноён Чэн тайлбарласан юм.
И-Дань шагнал дэлхий нийтийг хамарснаараа ихэвчлэн дотооддоо чиглэж ирсэн Хятадын филантропуудын бусад шагналаас ялгарч байна. Шанхайд байрладаг Hurun судалгааны хүрээлэнгийн тооцоог үзвэл, Хятадын шилдэг 100 филантропоос буяны үйлсэд өргөсөн хандив 2016 онд 50 хувиар өсөж, 4.6 тэрбум ам.долларт хүрсэн нь тус улсын баячуудын өгөөмөр зан эрс ихэссэний илрэл боллоо. Учир нь уг үзүүлэлт ердөө гуравхан жилийн өмнө тав дахин бага байсан юм.
Гэхдээ л эрс өссөн энэ хэмжээ АНУ, Европтой харьцуулахад даруухан. Жишээ нь, АНУ-ын Bill and Melinda Gates Foundation 2015 онд 4.2 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зориулсан нь Хятадын топ 100 филантропоос өнгөрсөн онд хандивласан мөнгөтэй дангаараа тэнцэж байна.
Өөр бусад ялгаа ч бий. Өрнөдөд гол филантропуудын хандивладаг зарим хөрөнгө шашин, анагаахын судалгаа, адгуус амьтны халамжид чиглэдэг. Харин Хятадад хандивын гол хэсэг нь боловсрол олгоход чиглэдэг. Өнгөрсөн онд тус улсын шилдэг 20 буянтнаас хандивласан хөрөнгийн тал нь боловсролын салбарт зориулагдсан талаар Hurun хүрээлэнгийн судалгаанд дурджээ.
Энэ нь зарим талаар күнзийн сурталд үнэнч Хятад орны уламжлалтай холбоотойг Hurun Report-ийн захирал Руперт Хугверф тайлбарлав. “Боловсрол нь итгэл төрүүлмой. Итгэл нь найдвар төрүүлмой. Найдвар нь амгаланг төрүүлмой” хэмээн эртний Хятадын гүн ухаантан сургасан түүхтэй.
Боловсролыг эрхэмлэх явдал нь нөгөө талаар Хятад орны шинэ түүхийн донсолгоот үетэй ч холбоотой. “Хятадын гол филантропууд ихэвчлэн ядуурал, аймшиг дүүрэн цаг үеийг үзэж өнгөрөөгсөд. Ийм ч учраас өөрсдийн туулсан бүхнийг шинэ үеийнхэн нь үл үзэх нөхцөл бүрдүүлэхсэн гэж байгаа хэрэг” хэмээн ноён Хугверф өгүүлсэн юм.
Хятадын буяны үйлс бараг цоо шинээс эхэлснийг бодолцох аваас, дэлхийн хоёр дахь гол эдийн засаг 2016 World Giving Index- ийн жагсаалтад тун доогуур буюу 140-р байранд орсны учрыг ойлгож болно. Уг индексийг Charities Aid Foundation байгууллага дэлхийн улсуудыг буяны үйлсэд зориулсан зардал болон бусад үзүүлэлтэд тулгуурлан гаргадаг.
Ойрын жилүүдэд БНХАУ- аас буяны үйлсэд зарцуулах хандивын хэмжээ АНУ-ынхад дөхөж ирнэ хэмээн ноён Хугверф үзэж байна. Үүний гол хөдөлгөгч хөшүүрэг нь хөрөнгийн хуримтлал. Өнгөрсөн онд хятад тэрбумтны тоо 568 хүрсэн нь 535 хүрсэн АНУ-ын урд гарсан хэрэг юм.
Буяны үйлсэд анхаарлаа хандуулж буй тэрбумтны нэг нь цахим худалдааны Alibaba-г үндэслэгч Жэк Ма. Тэрбээр 2014 онд нөхдийн хамтаар 50 сая ам.доллар нийлүүлэн буяны сан байгуулсан нь эдүгээ хэдэн тэрбум ам.долларын хуримтлалтай болжээ. Жэк Магийн сан хөдөөгийн болон ядуу бүс нутаг дахь хүүхдийн боловсролыг дэмжих үүднээс өнгөрсөн онд анх удаа 100 багшид 1.57 сая ам.долларын тусламж үзүүлсэн. “Нутаг орчныхоо боловсролын суурийг тавигчид болох хөдөөгийн багш нарыг нэн тэргүүнд дэмжих ёстой” хэмээн ноён Ма өмнөд Хятадын Хайнань аралд болсон шагнал гардуулах ёслол дээр мэдэгдсэн юм.
Ноён Чэн ч боловсролд анхаарч өөрийн байгуулсан, ашгийн бус хувийн их сургууль болох Уханий коллежид 615 сая ам.доллар хандивлажээ. Уг их сургууль эдүгээ 11 мянган оюутантай.