Нидерландын парламентын сонгуульд тус улсын Ерөнхий сайд Марк Рютте ялалт байгууллаа. Ингэснээр эрх баригч Либерал нам парламентад хамгийн олон буюу 33 суудал авч байна. Нидерландчууд сонголтоо хийж, популизмд "үгүй" гэж хэллээ.
Учир нь түүний өрсөлдөгч "Эрх чөлөөний нам"-ын тэргүүн, исламын шашныг эсэргүүцэгч, популист улс төрч Герт Вилдерс байсан юм. Тэрбээр энэ удаад парламентад 20 суудал авчээ. Вилдерс хэрэв парламентын сонгуульд ялалт байгуулж, Засгийн газрын тэргүүнээр сонгогдвол ЕХ-ны эсрэг бодлого баримтлахаа мэдэгдсэн. Түүнчлэн Нидерланд улсыг Исламын шашнаас ангид байх тунхаг бичиг боловсруулсан тухайгаа мөн мэдэгдэж байсан.
Мөн "Христийн ардчилсан нам" болон "Ардчиллынхан-66" нам парламентад тус тусдаа 19 суудал авчээ. Нидерландын парламент 40 жилийн дараа анх удаа дөрвөн намтайгаар үйл ажиллагаагаа явуулах юм. Улс төрийн хүчнүүд тун удахгүй эвслийн Засгийн газар байгуулна гэдгийг Ерөнхий сайд мэдээллээ.
Эх сурвалж: Reuters