Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир, манай эмнэлэгт сард 15 мянга орчим хүн амбулаториор үйлчлүүлж, 1500 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний хагас нь орон нутгаас ирж үйлчлүүлдэг. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хоёр ээлжээр, уртасгасан цагаар үзүүлснээр эмчилгээ, үйлчилгээний хүлээгдэл эрс буурсан гэлээ.
Тэрээр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг яамныхаа харьяа байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр дээрхийг мэдээлсэн юм.
Төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, лавлагаа төвүүдийн хувьд үйл ажиллагаа хэвийн, иргэдэд хурдан шуурхай үйлчлэхэд анхааран ажиллаж байгаагаа танилцуулав. УНТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ-үүд хоёр ээлжээр уртасгасан цагаар ажиллаж байна.
ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр танилцуулгадаа, сорьц тээвэрлэх ажлыг эрчимжүүлж, үйл ажиллагаа жигдрээд байна. Одоогоор найман аймгаас сорьц ирдэг. Сүүлийн жилүүдэд донорын тоо хоёр дахин нэмэгдэж 25 мянга гараад байна. Иймээс сувилагчийн тоог нэмэгдүүлэх саналтай байна гэлээ.