1989 оноос өнөөдрийг хүртэл нийтдээ 26 жилдээ жүдо бөхөөс татамид цаг хором мөч бүхнээ зориулсан Монгол Улсын гавьяат тамирчин Д.Цэрэнханд зодог тайллаа.
Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар тэргүүтэй шилдэг жүдочид Д.Цэрэнханд гавьяатад хүндэтгэл үзүүлж, түүний зодог тайлах ёслолыг ийнхүү өндөр төвшинд зохион байгууллаа.
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн хамт олон, Алдар спорт хорооны удирдлагууд, Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн хамт олон түүнд хүндэтгэл үзүүлсэн юм. Анхны дасгалжуулагч Ч.Машбат агсны хүү М.Бөхбат, Ардын багш Ч.Насантогтох, Алдар спорт хорооны дасгалжуулагч П.Нямлхагва нарт Д.Цэрэнханд хүндэтгэл үзүүллээ.
"Халз барилдааны билет, дуудлага худалдаа, үзэгчдийн бооцооны тодорхой хувийг Д.Цэрэнханд гавьяатад болон Тэргэнцэртэй иргэдийн холбоонд хандивлана. Д.Цэрэнханд эгчийн минь нөхөр аймгийн арслан Алтаншагайд осолд орж хөгжлийн бэрхшээлтэй болсон гэдгийг та бүхнээс нуугаад яахав" хэмээн Н.Түвшинбаяр аварга хэлсэн юм.