Шинэ оны эхэнд зарлагддаг олон улсын бизнес хуанли дээр “Mongolia Mining” үзэсгэлэнгийн тов хэдийнэ тодорхой бичигдэнэ. Монголын уул уурхай дэлхийд “моодонд” орж байсан 2010 оноос өнөөг хүртэл гадаад, дотоодын эдийн засгийн өсөлт, уналтын алинд ч тасралтгүй зохион байгуулагдахдаа ажил хэрэгч, чансаатай арга хэмжээ болж чадсан юм.
Энэхүү арга хэмжээ уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг үзэсгэлэнгээр танилцуулахаас гадна Монголын уул уурхайн салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн семинаруудыг явуулдаг онцлогтой.
Монголын зах зээлийг сонирхож буй олон улсын компаниуд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, туршлага солилцохын зэрэгцээ хөрөнгө оруулагчид болоод ханган нийлүүлэгчдийн хамтын ажиллагааны нэгэн том талбар болоод буй. “Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай олон улсын чанартай энэхүү үзэсгэлэн долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд уламжлал ёсоор Буянт-Ухаа цогцолборт болох “Mongolian Mining 2017” үзэсгэлэнгийн талаар Ерөнхий зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн захирал Т.Баттулгатай ярилцлаа.
“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриаг анх ямар утга учиртайгаар зохиож, уриа болгож байсан нь сонирхолтой юм?
Үзэсгэлэнг зохион байгуулагдаад 4-3 жилийн дараа энэ уриаг анх өгсөн юм. Гэхдээ ердөө тухайн жилийн арга хэмжээний уриа болгож өгч байсан боловч өнөөдөр “Mongolia Mining” үзэсгэлэнгийн гол уриа болсон байна.
Уул уурхайн салбарын хувьд хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх зэрэг үйл ажиллагаа нь зөвхөн нэг улсын хүрээнд хийгдэх боломжгүй юм. Бүх л үйл ажиллагаа нь дэлхийн хэмжээнд, олон улсын түвшинд явагддаг. Өөрөөр хэлбэл, Монголын уул уухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өөрсдийн шаардлагатай тоног төхөөрөмж, үйлчилгээ, бүтээгдэхүүн, материал хангамжийг Монголын зах зээлээс бүрэн хангах боломжгүй гэсэн үг.
Тэр бүхнийг хангахын тулд дэлхийгээр нэг явах шаардлага гарч ирдэг. Харин “Mongolia Mining” үзэсгэлэн нь Монголын уул уурхайн салбарынхны хувьд цаг хугацаа, хөрөнгө санхүүг хэмнэж, эрэлт хэрэгцээ болоод ханган нийлүүлэлтийг нэг дор учруулах талбар болгохыг зорьсон хэрэг. Дэлхийн уул уурхайн салбарт хэрэглэгддэг, сүүлийн үед гарсан техник технологийн дэвшил эх орондоо дуудан ирүүлдэг учраас үзэсгэлэнгээ ингэж нэрлэсэн юм.
“Mongolia Mining” үзэсгэлэн жил бүр тодорхой салбарыг онцолдог байгаа. Энэ удаагийн онцлох салбар юу байх вэ?
Үзэсгэлэнд уул уурхайн салбарыг нийтэд нь хамардаг. Гэхдээ жил бүр тодорхой эрдсийн салбарыг гол сэдэв болгон түлхүү сурталчилдаг. Энэ жилийн үзэсгэлэнгийн арга хэмжээ нүүрсний салбарт төвлөрнө. Үзэсгэлэн үохион байгуулагчдын зүгээс нүүрсний салбарын бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Мөн нүүрсний уурхайд тоног төхөөрөмж нийлүүлдэг олон компани бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гол гол компаниудын семинарууд тавигдах болно. Монголын нүүрсний салбар дахь төрийн бодлого зохицуулалт, зах зээлийн чиг хандлага, тус салбарт хийгдэх хөрөнгө оруулалт, хэрэгжих төслүүдийн талаар мэдээлэл өгөхөөр үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хийгдэж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болоод Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтнүүдийг тус салбарын асуудлаар түлхүү яриулахад анхаарч, санал хүсэлт тавиад буй. Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л компаниудад үзэсгэлэнд оролцоно. “Эрдэнэс Монгол”-ын охин компаниуд болох төрийн өмчит “Багануур”, “Шивээ Овоо”, “Эрдэнэс Тавантолгой” аж ахуйн нэгжүүд энэ жилийн үзэсгэлэнд оролцоно.
Долоо дахь жилийн үзэсгэлэнгийн арга хэмжээний онцлог юу байх бол?
“Mongolia Mining” үзэсгэлэнгийн хувьд уламжлаа аль болох хадгалахыг зорьж, хичээдэг. Онллог гэвэл, сүүлийн 2-3 жил уул уурхайн салбар тогтворгүй, уналтын байдалтай тулгарч ирсэн боловч энэ жилээс дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш өсч байна. Монголын уул уурхайн салбарын экспортын гол түүхий эдийн үнэ 20-60% өслөө. Боловсруулалт, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байна. Үүнийг дагаад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа.
Тийм учраас “Mongolia Mining 2017” үзэсгэлэнгийн энэ жилийн арга хэмжээнд оролцох компаниудын тоо мэдэгдэхүйц өссөн энэ жилийн нэг онцлог болов уу. Бид бас энэ удаагийн үзэсгэлэнд оролцогчдоо хооронд танилцуулах, амьд харилцаа холбоо тогтоох, мэдээлэл солилцох зэрэг боломжийг олгох зорилгоор үзэсгэлэнгийн тусгай хүлээн авалт тусгайлан зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн удирдлагууд манай үзэсгэлэнтэй хамтран ажиллаж байгаа. Тус сургуулийн геологийн музейн гол үзмэрүүдийг үзэсгэлэн дээр дэлгэн үзүүлж, гадаад дотоодын оролцогч нарт Монгол орны эрдэс баялгийн салбарын геологийн судалгааны талаар тодорхой, цогц, басхүү сонирхолтой хэлбэрээр мэдээлэл өгнө.
Үзэсгэлэнд ямар улс орнуудаас, ямар чиглэлийн хэчнээн компани оролцохоор бүртгүүлсэн байгаа вэ?
Энэ удаад БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Нидерланд, Швед, Казахстан, Чех, Австрали, Беларусь, Герман, Солонгос, Франц зэрэг орнуудаас нийт олон улсын 130 гаруй уул уурхайн шилдэг нийлүүлэгч компани оролцохоор байна. Гадаад орнуудын оролцогчдын хувьд уламжлалын дагуу павильоноо /country pavilion/ гаргана. Үзэсгэлэн гаргагчдын дотор уул уурхайн ханган нийлүүлэгчид, бутлуурын үйлдвэрийн тоног төхөөрөмж, тос тосолгооны материал, цахилгаан үүсгүүр, уул уурхайн кабель, гэрэлтүүлгийн систем гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, харилцаа холбоо, ложистик, кэйтэринг, кэмп болон нөхөн сэргээлтийн үйлчилгээ эрхлэгчид багтсан.
Аливаа арга хэмжээний зохион байгуулалтыг ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагын хамтын ажиллагаагүйгээр төсөөлөхийн аргагүй юм?
Долоо дахь удаагийн үзэсгэлэнд Комацугийн албан ёсны борлуулагч “Трансвест Монголиа” компани анх удаа оролцох хүсэлтээ ирүүлж, энэ жилийн арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаад бид баяртай байна. Монголын зах зээл дээр 20 жил үйл ажиллагаа явуулж байгаа АНУ-ын “Вагнер Ази” компани “Алтан ивээн тэтгэгч” ажиллаж байгаа юм. Мөн олон компаниуд үзэсгэлэнгийн түнш байгууллагаар идэвхтэй хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Ерөнхий зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компани нь “Mongolia Mining” үзэсгэлэнгээс гадна уул уурхайн салбарын хамтын ажиллагааны өөр бусад арга хэмжээг зохион байгуулдаг. Эдгээр ажлуудаас танилцуулахгүй юу?
Манай компани уул уурхайн салбарт хамтын ажиллагааны үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын эдийн засгийн өсөлт, бууралттай уялдаад хөрөнгө оруулалтын сонирхол, хандлага багассан. Гэсэн хэдий ч манай компани Тянжины уул уурхайн биржийн түншлэлийн гэрээний хүрээнд Хятадын хөрөнгө оруулагч нартай Монголын уул уурхайн хэд хэдэн төслүүдийг холбох ажлыг хийсэн. Цаашид яриа хэлэлцээр ямар түвшинд явагдаж байгаа талаар тодорхой мэдээллийг бид авдаг. Түүхий эдийн зах зээлийн уналтаас шалтгаалаад зогссон төслүүд ч бий. Амжилттай хэрэгжиж буй төслүүд ч байна.
“Майнэкс Монголиа” компани нь одоогоос гурван жилийн өмнө газрын тосны “Oil shale Mongolia” хурлыг амжилттай зохион байгуулсан. Тус хурлыг хоёр жил тутамд зохион байгуулж байхаар тогтсон юм. Гэсэн хэдий ч 2016 онд УИХ-ын сонгууль тохиож хурлын зохион байгуулалтыг хойшлуулахад хүрсэн. Харин энэ жил “Oil shale Mongolia” хурлын хоёр дахь удаагийн арга хэмжээг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
Ярилцсанд баярлалаа.