Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахгүй болсон нь Сагсан бөмбөгийн холбоодын дотоод асуудалтай холбоотой гэж үзсэн байна.
Зүүн Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сард Япон улсад болох аж.
“Энэ тэмцээнд сагсан бөмбөгийн холбоодын дотоод асуудлын улмаас оролцож чадахгүй болсон. Сагсан бөмбөгийн холбоод энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүй байгааг хараад бид хэвлэлийн бага хурал хийж байна. Шигшээ багийн гаргасан амжилт, нөхөрсөг харилцаа, бэлтгэл, багийн зорилгийг харгалзан үзэж энэ тэмцээнд оролцох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна” гэж Сагсан бөмбөгийн ахмад тамирчин М.Бадрах хэлэв.
Тэд мэдэгдэлдээ:
- Сагсан бөмбөгийн холбоод шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь сагсан бөмбөгийн шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцож, амжилт гаргах боломжийг хааж байна.
- Манай улс дотоодын сагсан бөмбөгийн холбоодын үл ойлголцлоос болж олон улсын тэмцээнд орох эрхээ хасуулдаг нь шигшээ багийнхны хөдөлмөрийг үнэлэхгүй байна.
- Аль холбоо, ямар албан тушаалтан Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийг оролцуулах эрхийг хөөцөлдөж байгаа талаар албан хариу авахыг шаардаж байна гэжээ.
Б.Цэрэнханд