Дижитал бизнесийн цоо шинэ боломжтой танилц

GoGo.mn

2017-03-18 12:15 GMT+8

Хэрэв та жижиг дунд бизнес эрхэлдэг бол танд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах цоо шинэ сувгийг санал болгож байна.

Энэ бол Candy цахим мөнгө буюу танай байгууллагаар үйлчлүүлж байгаа худалдан авагчид, танай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонирхож байгаа хэрэглэгчид төлбөрөө гар утсан дахь candy цахим данснаасаа маш хялбараар гүйцэтгэх боломж юм.

2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан Digital Business conference 2017 форумын үеэр Монголын хамгийн том лояалти хөтөлбөр болох Candy үйлчилгээ энэхүү шинэ боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Candy цахим дансны давуу тал нь хэрэглэгчид бэлэн мөнгөөр биш Мобикомын дугаартаа хуримтлуулсан Сandy-гээрээ төрөл бүрийн урамшуулалтай нөхцөлөөр худалдан авалт хийдэг тул аж ахуйн нэгж, албан байгуулага, жижиг бизнес эрхэлдэг хувь хүмүүс, IT технологийг хөгжүүлэн ажиллаж буй дижитал бизнесийг эрхлэгч залууст борлуулалтын илүү таатай шинэ сувгийг нээж өгж байгаагаараа онцлогтой.

Эрхэм бизнес эрхлэгч таныг Сandy цахим мөнгөний үйлчилгээтэй хамтарч ажиллахыг урьж байна.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 452 санал өгсөн байна.

Дээшээ