Хүүхэд багачуудад урлаг соёлын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, сургалт явуулдаг “Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал” ТББ Хүүхдийн номын өргөөтэй хамтран 7-16 насны 20 гаруй хүүхдэд “Номтой богц”явуулын номын сангийн үйлчилгээ хүргэх талаар Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээлжээ.
“Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал” ТББ нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулж ардын дуу, хөгжмийн дугуйлан хичээллүүлдэг байна.
2017 оны гуравдугаар сарын 16-нд тус номын өргөөний эрхлэгч Ц.Баянмөнх, номын санч Л.Эрдэнэбат нар тус төрийн бус байгууллагын сургалтын төвд очиж, хүүхэд багачуудад ном уншихын ашиг тусыг тайлбарлан, хамтдаа ном уншиж, харилцан ярилцжээ.