“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах оюутан, залууст БСШУСЯ-наас батламж гардуулсан байна.
Энэ үеэр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Коосэн хөтөлбөрт элсэж, ШУТИС-д 1.5 жилийн бэлтгэл хөтөлбөрөөр амжилттай суралцсан 26 оюутанд батламж гардуулжээ. Тус оюутнууд Япон улсын Коосэн сургуулийн III курст шилжин суралцсанаар онол, практикийн дадлага эзэмшсэн нарийн мэргэжлийн техникийн мэргэжилтэн болж төгсөх аж. Мөн төслийн хүрээнд МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог тухайн их сургуулийн багш, судлаач бүхий магистр, докторын сургалтын хөтөлбөрийн шалгуурыг хангасан 22 хүнд батламж гардуулсан байна. Тус оюутнууд суралцаж эхэлснээр нийт 245 хүн төслийн хүрээнд Япон улсад сургалтад хамрагдах юм.
Монгол-Япон хоёр орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд иенийн хөнгөлөлттэй зээлээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Япон улсад 2014-2016 онуудад нийт магистрын сургалтын хөтөлбөрт 18, докторын сургалтын хөтөлбөрт 19 багш, судлаач, Коосэн сургалтын хөтөлбөрт 28 оюутан, зэргийн бус сургалтын хөтөлбөрт 132 багш, судлаачид хамрагджээ. Дашрамд дурдахад, Япон улсад Коосэн загварын улсын 51 сургууль байдгаас 24-д нь төслийн оюутнууд элссэн байна.