Бидний эрүүл сонголт гэж ойлгож ирсэн ургамлын гаралтай тос таргалалтын бас нэг буруутан гэдгийг та мэдэх үү. Энэ талаар маргаад ч хэрэггүй гэж хэлэхээ түр азнаарай. Яагаад гэвэл, ургамлын гаралтай тосны талаарх бидний тогтсон ойлголт өөрчлөгдөх нь.
Дэлхий нийтийн үгсийн санд “globesity” гэх үг нэвтрээд нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Харин энэ үгний илтгэх үзэгдэл одоогоос 30-аад жилийн тэртээ буюу глобалчлалын эрин үе эхлэхтэй зэрэгцэн гарч иржээ. Энэ бол өдгөө дэлхийн аль ч улсад нийгмийн тулгамдсан асуудал болоод буй илүүдэл жин, таргалалт юм.
Хүнсний бодлогын шинжээчдийн нэг, Лийдсийн их сургуулийн профессор Тим Бентон таргалалтыг дэлхийн худалдаа, глобалчлалтай хамааруулсан нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Уг судалгааг онцолж буйн учир нь илүүдэл жин, таргалалт нь нийгэмд дараа болж байгаа манай улсад “globesity” цаашид ч тахлын хэмжээнд хүртэл өргөжих шинжтэй байгаа юм.
Монгол Улсын 15–49 насны гурван эмэгтэй тутмын нэг нь илүүдэл жин эсвэл таргалалттай. Мөн эрэгтэйчүүдийн 20 орчим хувь нь “globesity”-ийг төлөөлөх болсныг 2016 оны төгсгөлд хийсэн Монголын хүн амын хоол тэжээлийн байдлын үндэсний IV судалгааны үр дүн харуулсан байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд эрэгтэй, эмэгтэй хүмүүс нас ахих тусам илүүдэл жин, таргалалт нэмэгдэх төлөвтэйг анхааруулдаг.
Олон улсын худалдааны хөнгөлөлт тосны хэрэглээг нэмэгдүүлсэн
Мал, амьтны гаралтай тос идэх нь бүүхэл хамраа дарж цэрвэсээр хэрэглээнээсээ халах шахсан монголчуудын хувьд ургамлын тос тансаг хэрэглээ байсан цаг саяхан. Одоо ч энэ жагсаалтад багтах импортын тосны сонголт нэлээд өргөн. Үнэндээ капиталист орнуудад ч ургамлын гаралтай тосыг хагас зууны тэртээ тансаг хэрэглээ гэж үздэг байжээ. Тиймээс ч гамтай хэрэглэдэг байсан талаар профессор Бентон дурсав.
Харин өнөөдөр айл бүр хуурж, шарсан хоол төдийгүй хөнгөн зууш, салатандаа тос өргөн хэрэглэж, хөргөгчиндөө дор хаяж 2-3 төрлийн тос хадгалдаг болсон цаг. Дэлгүүрийн тавиур дээр ч сонголт арвинтай. Үүнээс гадна худалдан авч буй бэлэн бүтээгдэхүүний ихэнх нь тосны агууламжтай. Үүнд дэлгүүрийн ихэнх тавиурыг эзэлж буй төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүн, өглөөний цайны овьёос, шоколад зэрэг амттан, хоолны төрөл бүрийн лаазалж, савласан импортын амттанг нэрлэж болно.
Хүнсний ногоо болон ундаанаас өөр тосны агууламжгүй бүтээгдэхүүнийг дурын дэлгүүрээс хайгаад ч олохгүй болов уу. Бас найрлага дахь тосны агууламжийг нь бид нягталж огт анзаардаггүй. Хэдийгээр шошгыг нь хардаг ч эргэцүүлж боддог нь бас юу л бол.
Бэлэн бүтээгдэхүүнд агуулагддаг тос нь ихэнхдээ шар буурцаг, дал мод, мөн төрөл бүрийн тосны ургамлаас гаралтай. Бүр лавшруулж хэлбэл, дал мод, шар буурцгийг хүнсний мэргэжилтнүүд улаанбуудай, будаа, эрдэнэ шиш, элсэн чихэр, төмс гээд дэлхийн хэмжээнд илчлэгийн илүүдэлд орох шалтгааны 85 хувийг эзэлдэг найман бүтээгдэхүүний жагсаалтад оруулдаг байна. Эдгээр нь дэлхий дээр хамгийн их арилждаг хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд юм.
Өөр нэг өргөнөөр арилждаг түүхий эд бол тосны ургамлын үр. Бэлэн бүтээгдэхүүний найрлагад ордог шар буурцгийн үр л гэхэд 20 хувийн тосны агууламжтай байдаг байна. Наранцэцэг, рапсынх бол 40 хувиас буудаггүй аж. Гэтэл улаанбуудайн үрэнд ердөө л хоёр хувийн тос агуулагддаг. Харин дал модны тос нь эдгээр ургамлын тосны гол өрсөлдөгч гээд бодохоор гоё савлагаатай амттан, эрүүл гэж итгэсэн тосны цаана ямар тулаан өрнөдөг нь ойлгомжтой байгаа биз.
Хүнсний бүтээгдэхүүний 70 хувиа импортолдог манай улсын гаалиар өнгөрсөн онд нийт 10 төрлийн тосон бүтээгдэхүүн оруулж иржээ. Үүний найм нь ургамлынх бөгөөд 21.5 сая гаруй ам.доллараар хэмжигдэж буй. Гадагшаа чиглэсэн уг мөнгөний бараг тал орчим хувийг наранцэцгийн үрийн, 23 хувийг шар буурцаг, 19 хувийг дал модны тосны худалдан авалт эзэлж байна. Энэ нь 2017 онд төсвөөс эрүүл мэндийн салбарт олгосон эмийн санхүүжилтийн бараг тавин хувьтай тэнцэх мөнгө юм.
Ерөөс ургамлын гаралтай тосон бүтээгдэхүүний нийлүүлэлт, тосны ургамлын тариалалт сүүлийн 30 жилд огцом өсчээ. Ямар ч улсын Засгийн газар хүн амынхаа хүнсний хэрэгцээг хямд төсрөөр хангахыг хичээдэг. Үүний зэрэгцээ улс хоорондын экспорт, импортын саад тотгорыг арилгахад чиглэсэн олон улсын худалдааны шинэ дэг тосны ургамлын худалдаа даяаршихад нөлөөлжээ.
Энэ бүхэн эцэстээ хүнсний салбар дахь глобал зах зээлийн төлөөх тулаан үнэ хийгээд ургац, өгөөжийн хувьд хамгийн их ашиг өгөхүйц менежмент шаардсан юм. Нөгөөтэйгүүр, дэлхийн хүн ам өсөхийн хэрээр ядуурал, хоол тэжээлийн хомсдол тэлэх болсон нь ийм бодлого “даам гарахад” жин дарсан нь үнэн.
Гэхдээ тэглээ гээд хүнсний асуудал шийдэгдсэнгүй. Өндөр ургацтай, хямд бүтээгдэхүүн тэжээлийн хомсдолоос хүн төрөлхтнийг гэтэлгэсэнгүй. Харин ч ядуу орнуудад илчлэг өндөртэй ч шим тэжээлгүй хүнс хүрч буйгаас тэжээлийн дутагдалд орсон хүн амын тоо буурахгүй байна. Ийнхүү олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг ч өнөөг хүртэл тулгамдсан асуудал хэвээрээ.
- Манай улсад “globesity” цаашид ч тахлын хэмжээнд хүртлээ өргөжих шинжтэй.
- Ургамлын гаралтай тосон бүтээгдэхүүний нийлүүлэлт, тосны ургамлын тариалалт сүүлийн 30 жилд огцом өсчээ.
- Дотооддоо тарьж ургуулаад, хэрэгцээгээ хангачих боломжтой ч импортын чанар муутай бүтээгдэхүүн хэрэглэж, цаашлаад илүүдэл жин “тээгчид” олширлоо
Эсрэгээрээ, хямд хүнсний хэрэглээ баян орнуудад ядуурлын тухай ойлголтыг эрс өөрчилсөн байна. Хямд учраас ядуу хүмүүс дан илчлэгээр хооллодог, бас ундаалдаг болов. Уг нь дотооддоо тарьж ургуулаад, хэрэгцээгээ хангачих боломжтой ч импортын чанар муутай бүтээгдэхүүн хэрэглэж, цаашлаад илүүдэл жин “тээгчид” олширлоо.
Ургамлын тосны талаарх тогтсон ойлголт өөрчлөгдөх нь
Олон улсын хүнсний мэргэжилтнүүдийн судалгаагаар өнөөдөр манай гарагийн нийт хүн амын талаас илүүгийнх нь жингийн зохистой харьцаа алдагдсан. Бас 1980 оноос хойш таргаглалттай хүний тоо дэлхий дээр хоёр дахин нэмэгджээ. “Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний хүнсний тогтолцоо хямд өртгөөр бий болсон илчлэгээс бүрдэж байна. Үүнийг бид өөрсдөө босгосон” гэх дүгнэлтийг хүнсний аюулгүй байдлыг олон жил судалж буй Тим Бентон хийжээ.
Эцсийн дүндээ глобалчлалын эрин үе эхэлснээр илчлэг өндөртэй хоол хүнсний хэрэглээ ч мөн дэлхий даяар нэмэгдэж. Харин илчлэгийн гол эх үүсвэр нь тос, тосны ургамал болж буйг Тим Бентоны судалгаа нотлов. Тийм ч учраас эрүүл хооллолтын дэглэмд тосны өчүүхэн хэрэглээ ч ихээхэн нөлөөлдгийг хоолны зөвлөхүүд хэлж байна. Ургамлын гаралтай тос хэрэглээнд өндөр нэвтэрсэн нь зарим ард түмний хоол хийх арга хэлбэр, хооллох хэв маягт нөлөөлж буй аж.
Тухайлбал, Хятадад шарж, хуурсан хоол давамгайлах болсон бол Бразилд ч мөн үндэснийхээ хоолонд тосыг өргөн хэрэглэх болжээ. Энэ хэрээр илүүдэл жин, таргалалтаас үүдсэн сөрөг үр дагавар нийгмийг түгшээж буй. Хятадын эрүүл мэндийн яамны мэдээгээр зургаан настай хүүхдийн дундаж өндөр болоод жинг 30 жилийн өмнөхтэй харьцуулахад 6.35 см, 3.3 кг-р илүү байгаа аж.
Харин манай улсад өсвөр насны хүүхдүүдийн 11.7, 1-5 хүртэлх насны хүүхдийн 12 хувь нь илүүдэл жинтэй гэх судалгаа бий. Таргалалтын шалтгааны 82 хувь нь хоолны хажуугаар хиам, чипс, төрөл бүрийн амттаны хэрэглээтэй холбоотой байна. Хамгийн аюултай нь 12-оос доош насандаа тарган байсан хүүхдүүдийн 75 хувь насанд хүрээд ч тарган хэвээрээ байдаг гэдгийг судлаачид онцолдог.
З.Цэлмэг