ОРОСТОЙ ИХ НЯЛЦАГАНАЖ БОЛОХГҮЙ
2017 он өрнөдийнхөнд тун таагүй байх болно хэмээн Британийн сэтгүүлч Тим Стэнли Sunday Telegraph сонинд дээхнэ бичсэн байсан. Британийг Европын Холбооноос гараад явчихна, Дональд Трампыг АНУ- ын сонгуульд ялна хэмээн хэн ч урдьчилан хараагүй, таагаагүй, бараг ихэнх нь хүсээгүй байтал тийм явдал болсон.
Түүн шиг энэ 2017 он маш их сюрприз авчирна, либерал эрин үеийн төгсгөлийг бид харах болно. Глобал хавтгай дээр Тунисаас Бирмийг хүртэл, Нигериагаас АНУ-ыг хүртэл дэлхийн янз бүрийн улс орнуудад популизм, авторитаризм нүүрлэж, либерал дэг журам унана хэмээн Т.Стэнли үзмэрдсэнийг харьцуулаад үзэх болно. 2017 оны эхний улирлаа бид үдэх гэж байна. Стэнли үнэн хэлж үү.
Ардчиллыг түгээх, даяарших, ардчиллын төлөө цэргийн интервэнц, бослого холилдоод Араб ертөнцийг юу болгож тавив. Либерал ардчилагчид цэрэг зэвсэг агсаад, дотроос нь исламистуудыг нь босгоод юунд ч хүрдэггүй юм гэдгийг Орос нотлоод тавьчихсанаараа Сирийн иргэний дайны утга оршиж байх шиг. Нэгэнтээ иймдээ тулсан учраас дээд зэргийн прагматик Дональд Трамп Сири дэх АНУ-ын бодлогоос татгалзаж, харин акцентаа Иран руу хандуулж эхлээд байна.
Ираны цөмийн зэвсгийн асуудлаарх тохиролцоог тэрбээр үгүйсгэсэн, Иран “За” гэчихээд цаагуураа уранаа баяжуулаад зэвсэг үйлдвэрлэнэ гэх хардлага түүнд бий. Гол зовинол нь санкцаас болж далд, араар байсан Иран Ойрхи Дорнодын бодлогод том тоглогч болон гарч ирсэнд Трамп гайхаад баршгүй. Сири дэх Ираны нөлөөллийг бус харин Оросын нөлөөний хүрээг хүлээн зөвшөөрөх нь зөв гэдэг дээр Трамп зогсох бололтой. Сирид нөлөөний хүрээгээ зөвшөөрүүлж авбал Орос тэндээс гарна гэж хол хэвтэнэ.
“Галт тэрэг нэгэнт хөдөлсөн, одоо зогсоож болохгүй, ухрааж бүр ч болохгүй!” -Энэ бол Оросын геополитикийн өнөөгийн шаардлага, хэрэв их гүрэн гэдэг статуст тэмүүлж л байгаа бол гарцаагүй хийх ёстой ажлынх нь алтан дүрэм. АНУ-ын цор ганц үнэнч холбоотон Израилийг Ираны нөлөөнд орсон Сири яг дэргэдээс нь заналхийлэх нь хүлээн авшгүй хувилбар, түүний оронд Оросын нөлөөний Сири нь хэтдээ Израильтай хэл амаа ололцохоор зорих нь Вашингтоны хувьд зөв шийдэл болно.
Sunday Telegraph-ын бичсэнээр Францад Марин Ле Пен сонгуульд ялж, Меркель Германд сонгууль унах, Хятадын эдийн засаг элдэв жижиг бэрхшээлүүдийнхээ уршгаар нурах нь 2017 оны онцлох гол үйл явдал болно гэсэнсэн. Харж л байя. Хэрэв Трамп глобалист бодлогоо зөв томъёолж, олон улсын үйл хэргээс АНУ-ыг сугалж авахгүй гэвэл Ле Пений ялалт, Меркелийн ялагдал, Хятадын эдийн засгийн хямралыг зөөллөж болох талтай.
“Америкчуудынхаа сайн сайхны төлөө” гэх уриатай Трамп дэлхийн юмс үзэгдэл бүхнийг АНУ-ын эрх ашигтай уялдуулж холбох гэвэл санаснаас тэс өмнөө уршиг тарьж бас болно. Уналтын бүх бурууг либерал манлайлал гэдэг рүү тохож, ёс суртахууны зарчмаа ор тас гээнэ гэвэл АНУ- ын хуучин холбоотнууд дуу нэгтэйгээр дэмжихгүй нь лав. Трамп Оростой учраа ололцох гэж, Путинтэй ажил хэрэгч хэлхээ холбоо тогтоох гэж багагүй зүдэрч байх шиг. Энэ тал дээр нь АНУ-ын Конгресс, БНН нь хүртэл багагүй тэвчээр зааж гүрийнэ. Оросууд хакерын атак хийсэн гэх яриа хөөрөө тасарсангүй.
Обама Цагаан ордноос явахдаа оросын хакерын баримтыг гайгүй дэлгэсэн, Сенат дахь зэвсэгт хүчний комиссын дарга БНН-ын нэг зүтгэлтэн Маккейн хүртэл Обамагийн талд зогссон. Хэрэв Трамп Оросын ийм аюул бодитой буйг хүлээн зөвшөөрөхгүй байх аваас үндэсний аюулгүй байдлын том асуудал босч ирнэ хэмээн Eurasia Group консалтинг компанийн дарга Иан Бреммер Трампыг заналхийлжээ.
ExxonMobil корпорацийн ерөнхийлөгч Рекс Тиллерсоныг АНУ-ын ТНБД-аар томилно хэмээн 2016 оны сүүлчээр ид яригдаж байхад “Оростой их нялцаганаж болохгүй”-г Сенатын туршлагатай гишүүд анхааруулж сануулж байсныг эргэж дурдууштай. “Орос баавгайн савар” гэдгийг мартав аа гэх өнгө аясаар Трампад анхааруулга өгсөн нь тэр хэмээн тухайн үед бичиж байсансан.
Нэгэнт зуурч авсан олсныхоо үзүүрийг Орос лавшруулж татна
Өрнийнхөн сул дорой, хоорондоо эвсэг бус байдлыг л ашиглан, дээр нь ардчилал хүний эрх гэж чалчихыг нь үл ойшоон Орос нь Крымыг аннекс болгож, Украиныг бужигнуулж, Оросын нөлөөний квази-авторитар дэглэмүүдийг хуучин СССР-ийн нутаг дэвсгэрт дараа дараалан буй болгож, дээр нь АНУ-ын АН-ын толгой компьютерыг эргүүтүүлж, энэ бүхэнд бурууг нь Обама, хатагтай Клинтон нарт тохон байж ялалтыг Трамп хангасан бол 2017 онд Орос нь өөрийн хүчирхэг суртал нэвтрүүлгийн машинаараа Нидерланд, Франц, Герман, Италийн сонгуулиудыг бужигнуулж өгөх нь гэх хардлага болгоомжлол Европын сонин хэвлэлд багагүй цухалзах болжээ.
Өрнийнхний суларсан газар цэг бүхэнд цохилт хийж санаачилга авах чадвар бүхий, тийм хатуу зорилготой, аюултай, тогтворгүйжүүлэх хүчин бол Оросыг хэмээн нэрлэсэн нь ч байна. Нөгөө Sunday Times тийм нийтлэлүүдийг тасралтгүй шахам хэвлэнэ.
“ОРОС БААВГАЙН САВАР” БА “АЛЛАХ АКБАР”
Олон улсын харилцаад олж аваад нэгэнтээ бэхжүүлчихсэн байр сууриа эргэж алдахгүйн тулд Орос нэг Элчин сайдынхаа амийг золиулах, нэг нисэх онгоц дүүрэн зорчигчоо (92) зүй бусаар алдах нь Оросын их геополитикийн дэргэд юу ч биш юм байна гэх санаагаар 2015 оныг дүгнэн би бичиж байсан. Хүний амь сүйдлээ хэмээн тавлаж буй хэрэг биш, энэ зэргийн үхэл, хохирлыг Кремльд тоохгүй ээ гэсэн санааг илэрхийлсэн маань тэр юм. Алеппог бүү март, Сирийг бүү март, Аллах акбар. Энэ бол Оросын Элчин сайдыг буудаж хөнөөх үедээ түрэг цагдаа Алтандашийн заналтайгаар хашгичиж хэлсэн үгс.
Алеппог “Сталинград” болтол нь Оросын авиац бөмбөгдөж, оросын спецнац тэнд байлдаад ялсны үр дүн нь энэ. Дараахан нь Шинэ жил, Зул сарын баяраар ялалтаа тэмдэглэхэд нь соёл- урлагийн үйлчилгээ үзүүлэхээр явсан Александровын нэрэмжит цэргийн дуу-бүжгийн чуулга Хар тэнгист онгоцтойгоо зад үсэрлээ. Сирид Орос бэхжлээ, суннитууд дахин амьтан болж хувирлаа, алавит-шиитүүд хязгааргүй засаглана-энэ бүхэнд Орос буруутай хэмээн түг түмэн, сая сая жирийн суннит хүн ард үзэх аж.
ISIL-ийг буй болголцчихоод, хамт ашгаа хувааж, ажлаа төлөвлөж явсан Эрдоган ISIL- ийн суннит ахан дүүсээсээ урваад одоо байж байгааг нь бид харж байна. Лалын ёсонд урвалт гэдэг бол уучлашгүй жигшим явдал. Туркийн хотуудад бөмбөг дэлбэлээд, гэнэт гэнэт террорист халдлага үйлдээд байх нь тэр.
Орос ба Туркээс нэгэн зэрэг өшөө авч хонзонгоо тайлна. Дайн дуусна, гал зогсооно, одоо амиа золиослогчдыг илгээдэг цаг. Сирийн нийслэл ба хотууд руу шахидын бөмбөг тэвэрсэн суннит иргэд цувна. Москва-Анкара хоёр терроризмын эсрэг тэмцэлд нэг фронтын дайчдаар удах уу даа? Эрдоганы шашинлаг, лаллаг үйлдлүүд Москваг үе үе цочрооно. Башар Асад засгийн эрхэнд үлдэж болно, гэхдээ тэр алавит-шиит сиричүүдийнхээ Ерөнхийлөгчөөр үлдэнэ, суннитуудыг захирна гэвэл гонж гэх байр сууриа Эрдоган орхиогүй, Иракийн Мосулыг ISIL-аас чөлөөлж болно, гэхдээ тэнд шиитүүд засаг барина гэвэл Турк хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Эрдоган ярьдаг, тэрээр “Асад ялж болно.
Орос ялж болно. Харин асуудал шийдэгтэл хол!” гэх ажгуу. Иракт ч мөн адил. Шиитийн Иран нь Сири-Иракт ариун дагшин газраа (Кербела гэх мэт) бэхжүүлж, цэргээрээ хамгаалуулж, Тегеранаас мөргөлчид цувж байхыг Турк сэтгэл амар хараад сууж байхгүй гэнэ. Зөнч Мухаммедын ач хүү, Алийн хүү, шиитийн гурав дахь имам Хусейн Иракийн Кербелад 680 онд суннитуудад алагдсан ба Кербела нь Мекка, Медина, Иерусалим, Эн-Нажафын дараа орох лалын ариун дагшин газар байгаа.
Тэгвэл ийм газар мөд Сирид зарлагдана. Иран цэргээ очуулаад аль хэдийнэ хамгаалалтдаа авчихсан. Асадын дэглэмийн тулгуур бэлээхэн бий болчихлоо, ялагдаж дуусах ISIL- ийг дэмжсэнийхээ төлөө Турк алдаад дуусчээ. Эрдоган боож үхэх шахлаа. Энэ ч яахав. Орос маань нэг Элчин сайдаа харамсалтайгаар алуулсан, ОХУ-ын Баатраа нэхэн шагнасан, цаашдаа аллага үргэлжлээд байвал Сири дэх хүчтэй оролцоогоо орхих болов уу. Үгүй л болов уу.
Ерөөсөө лалын шашинт ямар ч улсад Оросын Элчин сайд, ЭСЯ хамгаалалтгүй байгаа юм байна, тэнд ажилладаг, ойролцоо амьдардаг ямар ч суннит нөхөр лаллаг үзэл санаандаа хөтлөгдвөл түрэгийн Алтандаш шиг авирлана, буу зэвсэг гэхгүй, хутга шөвөг, хайч, үзүүртэй юугаар ч дэргэдээс нь хөнөөчихнө гэдгийг Алтандаш харуулсан. Гээд ОХУ их геополитикоосоо татгалзахгүй. Орос-Зөвлөлтийн дипломатчид лалын фанатуудад, террористуудад харамсалтайгаар хөнөөлгөсөн түүх буй: 1829.02.11-Тегеранд исламын фанатууд Оросын ЭСЯ руу халдаж, Перс дэх Оросын Элчин сайд бидний мэдэх зохиолч Александр Грибоедов алагджээ.
Тэр үймээнээр 37 хүний амь сүйдсэн гээд Хаант Орос Кавказ дахь дайнаа зогсоосон уу. Хаант Оросын эзлэн түрэмгийлэл ганц өдөр гацаагүй юм. 1923.05.10-Швейцарийн Лозаннад СССР-ийн Бүрэн эрхт төлөөлөгч (Элчин сайд) Вацлав Воровскийг цагааны офицер Морис Конрад буудаж хөнөөсөн, алуурчин Морис Конрад, Аркадий Полунин нарыг Швейцарийн шүүх цагаатгасан, шанд нь Зөвлөлт улс тус улсаас дипломат харилцаагаа тасалсан.
Хожим өөрөө санаачлан сэргээсэн. 1927.06.07- Варшавт СССР-ийн Элчин сайд Петр Войковыг польшийн иргэн Борис Коверда гэгч буудаж алсан. Саяхны жишээ. 2006.08. 20- Кенид суугаа ОХУ-ын Элчин сайд Валерий Егошкин зэвсэгт дээрэмчдэд хутгалуулсан. 2011.11.29- Катарын Доха аэропорт, ОХУ-ын Элчин сайд Владимир Титоренко зодуулсан. 2016 онд Анкарад буудуулсан гээд илэрсэн нь энэ. ОХУ-ын ЭСЯ руу буудсан, галласан, мина гранат шидсэн, цонхыг нь хагалсан, тог цахилгааныг нь санаатайгаар таслагдсан гээд жагсаавал нэг нийтлэл байтугай адал явдалт нэг ном дүүрнэ.
Нэгэнтээ хууль сахиулах тангараг өргөсөн түрэг цагдаа Алтандаш мөр гаргаад өглөө. Туркээр нэг хэрэн тэнэж яваа жихадист бүлгүүд, жихадист болчихоод Сирид туршлага суучихсан чечень, дагестан, ингуш, осет, крымын татаар, тажик, киргиз, хасагууд одоо зүгээр сууна гэж байхгүй. Хуйвалдааны онолоор тэд ажиллана, үгсэнэ. Гэлээ гээд нэгэнт зуурч авсан олсныхоо үзүүрийг Орос лавшруулж татна уу л гэхээс сулруулаад сул тавиад Сири, Ойрхи Дорнодоос гараад явчихна гэж байхгүй дээ!
Олхонуд Д. Баярхүү