НӨАТ-ын урамшууллын 2017 оны хоёр дахь удаагийн сугалааны тохирлоор долоон азтан 4 сая төгрөг хожсон байна.
Өчигдөр орой 19:35 цагт Боловсрол телевизээр шууд дамжуулсан тохирлын үеэр 62857474 дугаар тодорч
- 4 сая төгрөгт тохирсон 7 баримт
- 500 мянган төгрөгт тохирсон 105 баримт
- 100 мянган төгрөгт тохирсон 974 баримт
- 20 мянган төгрөгт тохирсон 9291 баримт байгаа аж.
2017 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацааны ebarimt системд гуравдугаар сарын 18-ны 23:59 цаг дотор бүртгүүлсэн баримтуудыг сугалаанд хамруулжээ.
Үндсэн тохирлын дараа супер сугалааны тохирол явуулдаг. Энэ удаад супер азтан 150 сая төгрөг хожих боломжтой байлаа. Тохиролд 16083035 дугаар тодорсон ч энэхүү найман оронтой дугаарт тохирох баримт бүртгэгдээгүй тул супер азтан шалгарсангүй. Тиймээс дараагийн сард супер азтан шалгаруулах шагналын сан 50 сая төгрөгөөр нэмэгдэж 200 сая төгрөг боллоо.
Та сугалаанд хожсон эсэхээ ebarimt.mn сайтаас харна уу.