Маргааш Дэлхийн дауны өдөр. Энэ өдрийг НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас Дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг тунхаглаж, тэд нийгэмд тэгш оролцоотой байхын төлөө дуу хоолойгоо нэгтгэн, өнгө өнгийн оймсоор ижилсэж, улс орон бүртээ олон нийтийн ажил өрнүүлдэг уламжлалыг 2011 оноос тогтжээ.
Манай улсад 2012 оноос хойш өөрийн гэсэн өвөрмөц онцлог, давуу талтай даунтай хүмүүс нь бусдын адил сурч хөгжиж, нийгэмд оролцоотой байж, сайн сайхан амьдрах эрхтэйг тунхаглан тэмдэглэж байна.
Энэ өдрийг угтан Монголын Дауны Холбоо дауны хам шинжийн тухай олон нийтэд зөв ойлголт мэдээлэл түгээх, даунтай хүмүүсийн эрхийг хамгаалах зорилгоор өнөөдөр 18.00 цагаас Шангри-Ла зочид буудлын нэг давхарт Дэлхийн Дауны Өдөрт зориулсан үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.
Даунтай хүүхэд нь шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал угсаа, удам судраас огт хамаарахгүй төрдөг генетикийн онцгой тохиолдол юм. Энгийн хүмүүс 46 хромосомтой байдаг бол даунтай хүмүүс нь нэг илүү буюу 47 хромосомтой байдаг.
Биднээс нэг илүү хромосомтой төрсөн эдгээр хүүхдүүд нь энгийн хүүхэдтэй харьцуулахад удаан өсөж бойжин, удаан сурч, хэлд орох, ярихдаа энгийн хүүхэдтэй харьцуулахад удаан, муу ярьдаг ч даунтай хүүхдүүд нь бусдад өөрийгөө ойлгуулж, хамтдаа тоглож наадан нөхөрлөж, үе тэнгийн хүүхдүүдийнхээ дунд байх маш их хүсэлтэй байдаг аж.
Иймд та бүхэн даунтай хүүхдийн онцлогийг ойлгож хүндлэн харилцаж, тэднийг бидний дунд, үе тэнгийн нөхдийнхөө дунд, нийгмийн дунд чөлөөтэй бие даан явж, сурч хөгжиж, амьдрахад дэмнэж туслаарай.