Сирийн нийслэл Дамаск хотын зүүн захад Сирийн Засгийн газрын арми болон босогчид хоорондын тулаан эхэлсэн талаар нутгийн иргэд мэдээлсэн байна. Тэдний хэлж байгаагаар ням гарагт шилжих шөнө босогчид хотын төвийг их буугаар буудаж, пуужингаар бөмбөгдөж эхэлсэн аж.
Босогчид Дамаскийн Жобар дүүрэгт тэсрэх бөмбөг суурилуулсан хоёр машин дэлбэлж, Сирийн засгийн газрын армийн хамгаалалтын бүсэд дайран орохыг оролдсон байна.
Сирийн арми хариу цохилт үзүүлж, босогчдыг ухрааж чадсан байна. Мөн тус улсын телевизээр мэдээлж байгаагаар босогчид нууц хонгилуудыг ашигласан гэнэ.
Агаарын нисэх хүчин босогчдын байрлаж буй газруудыг агаараас 30 гаруй удаа бөмбөгдсөн талаар Сири дэх Хүний эрхийн төвөөс мэдээлсэн байна.
Сирийн нийслэл Дамаск хотод босогчдын эрх мэдэлд цөөн хэдэн дүүргүүд л байдаг ба Жобар дүүрэг Сирийн армийнх болон босогчдынх гэсэн олон хэсэгт хуваагдсан байдаг. Тус дүүргийг эзлэн авах тулаан хоёр жил гаруй үргэлжилж байгаа юм.
Франс Пресс агентлагийн сурвалжлагчдын мэдээлж байгаагаар босогчид стратегийн чухал объект болох Аббасидын Талбайг эзлэн авсан ба Сирийн арми тус талбайд хүрэх бүх замыг хаасан байна.
Босогчид Барзех, Тишрин, Кабун зэрэг дүүргүүдэд Сирийн армиас үзүүлж буй дарамтыг багасгах зорилгоор дайралтыг эхлүүлсэн талаар Сири дэх Хүний эрхийн төвөөс мэдээлжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Дамаскийн төвд байрлах шүүхийн байранд амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлснээр 31 хүн амиа алдсан билээ. Уг үйл явдлын дараахан өөр нэгэн амиа золиослогч Дамаскийн баруун зүгт орших Рабве дүүрэгт байрлах зоогийн газарт бөмбөг дэлбэлсний улмаас 20 гаруй хүн шархадсан байна. Эдгээр үйл явдал нь Ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг тэмцлийн зургаан жилийн ойтой давхцсан юм.