Геологийн судалгаанд 9 тэрбум төгрөг зарцуулна

Б.Чимэг GoGo.mn

2017-03-20 14:50 GMT+8

Энэ онд геологийн судалгаанд нийт 9.3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Энэ хөрөнгөөр нийт 38 төсөл хэрэгжүүлэхийн дотор нийслэлийн гео экологийн судалгаа ч багтсан байна.

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Иймд нийслэл дэх хүнд металлын бохирдол, бөөгнөрлийг хэмжих нь энэ судалгааны гол зорилго юм. Өмнө нь 1997, 2009 онуудад энэ судалгааг хийж байжээ. Сүүлийн үед нийслэл газар хөдлөлтийн идэвхжил эрс нэмэгдсэн шалтгааныг ч энэ судалгааны үр дүнд тогтоох боломжтой юм байна. Судалгаа гурван жил үргэлжилнэ.     

Харин геологийн чиглэсэн судалгааг 1:50 000, 1:200 000 гэсэн хэмжээсээр үргэлжлүүлэн хийх юм байна. Судалгааны үр дүнгээр тодорхой нөөцтэй нь тогтоогдсон талбайд сонгон шалгаруулалтын замаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог юм. 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн сонгууль 39 хоногийн дараа болно. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлохоор заасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах боломжгүй. Иймд УИХ 65-аас доошгүй хоног гэсэн хугацааг өөрчлөхөөр зэхэж байна. Таны бодлоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг асуух ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр хамт зохион байгуулах нь зөв үү?
Нийт 264 санал өгсөн байна.

Дээшээ