Английн олон довтолгооны сонголтууд бэртлийн улмаас хумигдсаар байна. Английн Вест Хэм клубын хагас хамгаалагч Микайл Антонио Английн Премьер лигийн 29-р тойргийн тоглолтонд бэртэл авч Английн шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасагдлаа.
Гуяны арын шөрмөсөө гэмтээсэн Антонио Лестерт 3-2 харьцаатай хожигдсон тоглолтын дараа шинжилгээнд хамрагдсаны дараа гуя нь гэмтсэнийг мэджээ. Тухайн тоглолтод Антонио бүтэн 90 минутын турш тоглосон нь бэртлийг улам хүндрүүлсэн байж болзошгүй байна.
Английн шигшээ багийн хувьд Лхагва гаригт Дортмунд хотноо Германы шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг хийх бол Ням гаригт ДАШТ-ын урьдчилсан шатны хүрээнд Литвийг хүлээн авах болно. Ийнхүү Английн олон тамирчдын ардаас Антонио гэмтэлд өртлөө.
Түүнээс өмнө Харри Кэйн, Даниэл Старриж, Данни Вэлбэк, Вэйн Рүүни нар бэртлийн улмаас тоглохгүй. Мөн шигшээ багт Арсеналын Тео Волкоттыг дуудаагүй нь олон хүний гайхшралыг төрүүлсэн. Одоогийн бүрэлдэхүүнд Волкоттын энэ улиралд оруулсан 17 гоолтой дүйцэхүйц амжилттай довтлогч байхгүй байгаа билээ.
Эх сурвалж: SPS