Монгол Улсын баг тамирчид Австри улсад зохиогдож буй тусгай өвлийн олимпод оролцож байгаа билээ.
Өнөөдөр гүйлтийн төрөлд манай улсаас эрэгтэй, эмэгтэй төрөлд нийт дөрвөн тамирчин медалийн төлөө уралдах юм. Тодруулбал,
С.Тэмүүлэн цасны гуталтай 25 метрийн гүйлтийн ангилалд финалын гүйлтэд Монголын цагаар 18.15-д, Б.Оюунбилэг 100 метрийн цасны гуталтай гүйлтийн медалийн төлөө 22.45 цагт, Н.Уянга 50м гүйлтийн цанын төрөлд 23.30 цагт тус тус уралдах юм.
Энэ сарын 26 хүртэл үргэлжлэх тус наадам өвлийн спортын есөн төрлөөр 107 орны 2700 орчим тамирчид, 1100 дасгалжуулагчийн удирдлага дор хурд хүч авхаалж самбаагаа сорино.
Манай улсаас 15-21 насны 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдэд тус тус өрсөлдөх юм.