Клэйр Жонс, Сэм Флэминг АНУ-аас бусад улстай тогтоосон худалдааны харилцаанд шинээр үүссэн бэрхшээлээс шалтгаалан дэлхийн тэргүүлэх эдийн засагтай гүрнүүдийн Сангийн сайд нар протекционизмын эсрэг хамтран тэмцэх амлалтаа бататгаж чадсангүй. Германы амралт сувиллын Баден-Баден хотноо чуулсан “Их 20”-ийн уулзалтад оролцсон Сангийн сайд нар дэлхийн эдийн засагт гадаад худалдаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэсэн ч “протекционизмын бүхий л хэлбэрийг эрс эсэргүүцэх” өнгөрсөн оны амлалтаа давтаж зүрхэлсэнгүй.
Сайд нараас хамтран гаргасан мэдэгдэлд “Бид өөрийн улс тус бүрийн эдийн засагт гадаад худалдааны гүйцэтгэх хувь нэмрийг бэхжүүлэхийн төлөө ажиллана. Дэлхийн худалдаан дахь хэт тэнцвэргүй нөхцөлийг багасгаж, бусдын оролцоо, шударга ёсыг ханган, эдийн засагт эрх тэгш бус байдлыг бууруулахад хүчин чармайлт тавих болно” хэмээн тайлбарлажээ.
Чөлөөт худалдааны талаарх урьд өмнийн амлалтын хүч суларсан нь Вашингтонд Доналд Трампын бий болгосон глобалчлалын эсрэг уур амьсгалыг АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин болоод бусад түнш нь Их 20-ийн уулзалтад тээж авчирснаас шалтгаалав. Энэ удаагийн уулзалтад протекционизмын эсрэг гоцлол дуучин болсон БНХАУ-ын дуу хоолойг дэлхийн капитализмд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг уламжлалтай АНУ даган түрсэнгүй.
АНУ-ын байр суурийг дэмжихээс аргагүйд хүрч байгаа хэдхэн улсын нэг болж буйгаа Японы төлөөлөгч тайлбарлав. ХБНГУ- ын Сангийн сайд Вольфганг Шойбле “Манлайлагч болох гэвэл АНУ-ын Сангийн сайдад хугацаа хэрэгтэй. Эдүгээ байдал мухардаад байна. Протекционизмын тухай дурдаагүйн учир нь энэ. Яагаад гэвэл протекционизмыг эсэргүүцэх тухай ярих тохиолдолд байдал эрс хувирах төлөвтэй” хэмээн өгүүлэв.
Ноён Трамп гарч ирснээс хойш Их 20-ийн улсуудад хандах АНУ-ын байр суурь өөрчлөгдсөн. Түүний “Aмерик эн тэргүүнд” эдийн засгийн стратеги нь Их 20-ийн удирдагчдад эдүгээ хүртэл амалж ирсэн уламжлалт бодлоготой зөрчилдөж байгаа. Баасан гарагт ноён Трамп, Германы канцлер Ангела Меркель нарын хооронд болсон хүйтэн уулзалт нь цаашид АНУ түншүүддээ хахир хандахын дохио боллоо.
Үүссэн нөхцөлөөс шалтгаалан протекционизмын эсрэг тэмцэх амлалтдаа үнэнч байх аргагүй болсныг Францын Сангийн сайд Мишель Сапен тайлбарлаж байна. “Өнөөгийн ертөнцөд амин чухал төдийгүй, Франц улсаас Их 20-ийн орнууд эрс шийдмэг, нэгдмэл байр сууринаас баримтлаасай гэж хүсэж байсан хоёр зүйлийг хэлэлцэж чадаагүйд би хувьдаа сэтгэл гонсгор үлдлээ” хэмээн тэрбээр мэдэгдсэн юм.
Глобалчлалд баримталж буй АНУ-ын байр суурь өөрчлөгдсөн тухайд ноён Сапен “Франц нь зохицуулалттай чөлөөт худалдааны төлөө. Иймд худалдааны аливаа маргааныг олон талын оролцоотой шийдвэрлэх нь чухал” хэмээн өгүүлэв. Их 20-ийн гишүүд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстойг тэрбээр мөн анхааруулав.
Оролцогч талуудын байр суурь эрс тэс байгаагаас шалтгаалан гадаад худалдааны асуудал уг уулзалтын төгсгөл үед хэлэлцэх сэдэв болж хувирчээ. Уулзалтаар гадаад худалдааны талаар огт ярилцахгүй гэсэн цуурхал бямба гарагийн жин үд хүртэл тасраагүй юм.
Канадын төлөөлөгчийн гаргасан харилцан буулт хийх саналыг хуралдааныг тэргүүлсэн Германы төлөөлөгч дэмжсэн. Харин Их Британи болон Европын бусад орны төлөөлөгчид нэгдсэн дүрэм журамд захирагдсан, олон талын оролцоот худалдааны тогтолцоог дэмжиж байв.
Гэхдээ ажил үүргээ хүлээн аваад удаагүй ноён Мнучин тэргүүтэй АНУ-ын Сангийн яаманд шахалт үзүүлэхээс зайлсхийх нь зүйтэй гэсэн байр суурийг хэд хэдэн төлөөлөгч баримталж байв. Их Британийн Сангийн сайд Филип Хэммонд ч АНУ-д хугацаа гаргаж өгөхийг дэмжлээ. “Яг одоо шууд хариулт өгөхийг шаардвал бид лав хүссэн хариугаа авч чадахгүй. Их Британийн байр суурь тодорхой. Бид чөлөөт худалдааг дэмжихийн төлөө. Гэтэл чөлөөт худалдааг хамтран хэлэлцэж шийддэг учраас хэл амаа ололцох нь чухал” хэмээн ноён Хэммэнд өгүүлсэн юм.
“Эрс эсэргүүцэх байр суурь баримтлах төлөөлөгч оролцох гэж байгаа нь бүхэнд илт нөхцөлд аль болох тайлбарлах цаг хугацаа гаргах өгөх нь зөв арга” хэмээн тэрбээр тайлбарлав.