Австри улсад зохиогдож буй өвлийн тусгай олимпоос манай дөрвөн тамирчин нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.
Өчигдөр гүйлтийн төрөлд манай улсаас эрэгтэй, эмэгтэй төрөлд нийт дөрвөн тамирчин медалийн төлөө уралдсан юм.
- Цасны гуталтай гүйлтийн эрэгтэй 25 метрийн зайнд С.Тэмүүлэн мөнгөн медаль,
- цасны гуталтай гүйлтийн эмэгтэй 100 метрийн зайнд Б.Оюунбилэг мөнгө,
- 50 метрийн эмэгтэй гүйлтийн цанаас Н.Уянга алт,
- 50 метрийн эрэгтэй гүйлтийн цанаас М.Гантөмөр хүрэл медаль хүртээд байна.
Харин Монголын анхны багийн спорт болох бөмбөгтэй хоккейн багийнхан маань хэсэгтээ 6 улсын багтай тоглоно. Өчигдрийн байдлаар манай багийнхан дөрөв тоглосноос хоёр хожиж, хоёр хожигдоод байна.
Харин өнөөдөр Буракино Фасогийн багтай тоглоод хэсэг доторх тэмцээн дуусах бөгөөд үр дүнгээсээ шалтгаалаад хэсгээсээ шалгарах эсэх нь тодорхой болох юм.
Энэ сарын 26 хүртэл үргэлжлэх тус наадамд өвлийн спортын есөн төрлөөр 107 орны 2700 орчим тамирчид, 1100 дасгалжуулагчийн удирдлага дор хурд хүч авхаалж самбаагаа сорино.
Манай улсаас 15-21 насны 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдэд тус тус өрсөлдөх юм.