НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэдийн анхааралд

А.Мишээл GoGo.mn

2017-03-21 12:15 GMT+8

Сангийн яамнаас 2016 оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй байгаа иргэдийн www.ebarimt.mn дэх бүртгэлийн мэдээллийг 2017 оны гуравдугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд засварлаж, хуульд заасны дагуу 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдөрт багтаан олгохоор ebarimt.mn дэх мэдээлэл засварлах хугацааг сунгасан.

Өнөөдрийн байдлаар 124 мянган хэрэглэгчийн мэдээлэл ebarimt.mn-д дутуу, зөрүүтэй учраас НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг олгох боломжгүй байна. Үүнээс 1000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал авах 63810 хэрэглэгч байгаа тул та бүхэн www.ebarimt.mn дэх бүртгэлийн мэдээллээ засварлаж баталгаажуулна уу.

Төлбөрийн баримтын мэдээллээ цахим системийн 2017 оны баримт бүртгүүлэх цэсэнд бүртгүүлснээр НӨАТ-ын сугалаанд хамрагдах боломжтой.

Иргэн таныг Ebarimt.mn сайт руу өөрийн нэвтрэх эрхээр нэвтэрч ороход таны мэдээлэл баталгаажсан эсэх талаар тусгай цонх гарч ирнэ. Уг үйлдэл нь гар утасны аппликейшн дээр хараахан нэвтрээгүй байгаа тул суурин компьютерээс Ebarimt.mn сайт руу нэвтэрч мэдээллээ баталгаажсан эсэхийг шалгаарай.

НЭГ. Таны мэдээлэл бүрэн баталгаажсан бол цахим хуудас руу нэвтрэн ороход доорх “Мэдээлэл” сануулга гарч ирнэ. Энэ тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажсан бөгөөд урамшуулал авахад бэлтгэл хангагдсан гэж ойлгоно.

ХОЁР. Харин ebarimt.mn цахим хуудас руу нэвтрэн ороход доорх “Анхааруулга” сануулгууд гарч ирсэн тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажаагүй, урамшуулал авах бэлтгэл хангагдаагүй байгаа бөгөөд та мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай.

Интернэт орчинд орж мэдээллээ баталгаажуулах боломжгүй мессежээр баримтаа бүртгүүлдэг иргэдийн хувьд 131313 тусгай дугаарт асуултын тэмдэг илгээж, хэрэглэгчийн нэрээ авна.

ГУРАВ. Та мэдээллээ үнэн зөв оруулахын тулд EBARIMT.MN - ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ - ДАНС - ТОХИРУУЛАХ дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу. Хэрэв та код, нууц үгээ мартсан бол ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ - “Бүртгэлээ сэргээх бол ЭНД дарна уу!”  дарааллаар орж өөрийн бүртгүүлсэн мэйлээр нууц үгээ авах боломжтой.  Жишээ загвар: 

Та гар утаснаасаа 131313 тусгай дугаарт мессеж илгээж төлбөрийн баримтаа бүртгүүлдэг бол ebarimt.mn цахим хуудас руу хандан НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал авах иргэний овог, нэр, регистерийн дугаар, банкны нэр, дансны дугаараа заавал нягталж шалгана уу.

ДӨРӨВ. Иргэн Та ebarimt.mn цахим хуудас руу хандах, интернэтэд холбогдох боломжгүй бол татварын албаны 1800-1288 лавлах утсанд хандаж бүртгүүлэх эсвэл татварын байгууллагад биечлэн очиж бүртгүүлнэ.

GoGo Facebook Хуудас
 
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс автобусанд зөвхөн картаар үйлчлэх болсон. Энэ шийдвэрийн талаарх таны санал?
Нийт 221 санал өгсөн байна.

Дээшээ