Онолын физикийн нэрт эрдэмтэн Стивен Хокинг сансарт нисэхээр болсон тухайгаа хуучилжээ. Тэрээр өнгөрсөн даваа гарагт “Өглөөний мэнд Британи” нэвтрүүлэгт орох үеэрээ Ричард Брансонтой хамт нисэхээр болсон гэдгээ хэлсэн юм.
2007 онд Zero Gravity корпорацын жингүйдлийн онгоцоор ниссэн тэрээр одоо жинхэнэ сансрын хөлөгт суугаад хөөрөх аж. Тэрээр “Намайг хэн ч тийшээ авч явахгүй гэж боддог байлаа. Харин Ричард Брансон надад Виржин Галактикийн хөлгөөр нисэхийг санал болгосон, би ч шууд зөвшөөрсөн” гэжээ.
Тэрбумтан Ричард Брансоны үүсгэн байгуулсан Виржин Галактик компани сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр арав гаруй жил ажиллаж байгаа бөгөөд SpaceShipTwo хөлөг нь 15000 метрийн өндөр хүртэл WhiteKnightTwo хөлгөөр нисээд түүнээс дээшээ өөрийн хөдөлгүүрээр 100 км өндөрт гарах юм.
Энэхүү аяллын үеэр аялагчид таван минут орчим жингүйдэлд орох бөгөөд үүнийхээ дараа эргээд эх дэлхийдээ газардана. Суудал бүр нь 250 мянган ам. долларын үнэтэй энэхүү аялалд явахаар 700 гаруй хүн бүртгүүлжээ.
Хэдийгээр Брансон анхны нислэг 2009 онд болно гэж төсөөлж байсан боловч техникийн асуудал, сүүлд 2014 оны аравдугаар сард туршилтын нислэг осолдсон зэрэг шалтгаануудын улмаас хойшилсоор өдийг хүрсэн юм.
2016 оноос дахин туршилтын нислэгээ үргэлжлүүлж буй Виржин Галактик компани ойрын хугацаанд анхны зорчигчдоо нисгэхээр төлөвлөжээ.