Японы нийслэл Токиод ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида нарын уулзалт болов.
Саяхан хоёр орны төлөөллүүд уулзаж, эдийн засгийн харилцаа болон Өмнөд Курилын асуудлыг хөнджээ.
Харин энэ удаад С.Лавров болон Ф.Кишида нар гуравдугаар сарын 18-нд болсон уулзалтаас гарсан итгэлтэй эхлээд танилцсан байна.
Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайдын онцолсноор талууд маш өргөн хүрээний асуудлаар санал бодлоо солилцох гэнэ.
Тэрбээр “Японы Ерөнхий сайд Ш.Абэ ОХУ-д айлчлахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм” гэжээ.
Харин Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида “Ерөнхий сайд Ш.Абэ Өмнөд Курил арлуудад эдийн засгийг хөгжүүлэхэд хоёр талын оролцоотой олон төслийг хэрэгжүүлэх тал дээр ОХУ-тай зөвшилцөхийг үүрэгдсэн” гэв.
Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Батлан хамгааллын сайд С.Шойгу болон Японы Батлан хамгаалахын сайд Томои Имада нар уулзжээ.
Ийнхүү ОХУ, Японы талууд “2+2” форматаар уулзалт зохион байгуулж байна. Талууд Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудалд гол анхаарлаа хандуулах аж.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын онцолсноор “ОХУ болон Японы талууд ийнхүү 2+2 формат хэлбэрээр хийх уулзалтаа сэргээсэн нь юуны өмнө талууд шинэ төвшинд харилцаагаа гаргахыг харуулж байна.
Мөн глобал төдийгүй бүс нутгийн аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ түвшинд харилцаагаа чиглүүлэхийг зорьж байна” гэжээ.
Эх сурвалж: Риа новости