Дэлхийн аль ч улс үндэстэнд нийгмийн гарал угсаа огт хамааралгүйгээр илэрдэг эмгэг бол дауны хам шинж. Эсийн хромосомын тооны өөрчлөлтийн улмаас биеийн болоод оюун ухааны саатал илэрдэг уг эмгэг нь 800-1000 төрөлтөнд нэг тохиолддог гэдэг.
Мөн ДЭМБ-ын судалгаагаар дауны хам шинжээр жилд 20 мянга гаруй хүн нас бардаг гэсэн байна. Тэгвэл НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг тунхаглаж, тэд нийгэмд тэгш оролцоотой байхын төлөө дуу хоолойгоо нэгтгэх зорилготой Дэлхийн Дауны өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэдэг.
Манай улсын хувьд 2012 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх уламжлал бий болжээ. Энэ жилийн хувьд “Дэлхийн Дауны өдөр”-ийг угтан Монголын Дауны холбооноос зохион байгуулж буй өдөрлөг Шангри-Ла зочид буудалд боллоо.
Дуу хөгжим нижигнэсэн, дүүрэн хүн чуулсан томоохон танхимд баярын мэт уур амьсгал аль хэдийнэ бүрджээ. Биднийг ороход хүмүүсийн урдхан талд зассан жижигхэн тайзан дээр өнгө өнгийн оймсоор ижилссэн бяцхан хүүхдүүд Монгол ардын биелгээг өөрсдийн чадахаар бүжиглэж байлаа.
Энэ хүүхдүүд өнгө өнгийн оймс өмссөн нь даунтай хүн 47 хромосонтой байдаг учраас хромосомын хэлбэрийг нь мөн хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг гэдгийг илтгэж буй аж. Цугласан олны алга ташилтад урамшсан хүүхдүүд хэзээний мундаг бүжигчин болсон мэт улам хичээн бүжиж байлаа.
Даунтай хүүхдийн даган дуурайх чадвар нь маш сайн байдаг учир энгийн хүүхдүүдийн дунд байлгаж нийгэмшүүлэх хэрэгтэй
Энэ үйл ажиллагаанд дауны хам шинж оноштой 120 гаруй хүүхэд болон Монголын Дауны холбооны гишүүд сайн дурынхан гээд нийт 300 гаруй хүн оролцлоо гэж зохион байгуулагчид хэлж байлаа.
МДХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Мөнхцэрэн:
“Даунтай хүүхдийн даган дуурайх чадвар нь маш сайн байдаг учир энгийн хүүхдүүдийн дунд байлгаж нийгэмшүүлэх хэрэгтэй. Энэ хүүхдүүд юмыг удаан сурдаг ч нэг сурсан зүйлээ бараг мартдаггүй. Тиймээс сурах тэр орчныг нь л бүрдүүлж өгөх нь чухал. Манай Дауны холбоо нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтраад энгийн сургуульд даунтай хүүхдүүдэд зориулсан тусгай бүлэг нээх ажлыг хийх гэж байна” гэлээ.
Өдөрлөгт ирсэн хүүхдүүдээс өнгөрсөн онд амжилт, ахиц гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулах ажиллагаа төд удалгүй эхлэв. Шагнал авсан хүүхдүүдтэй хэсэгхэн хором ярилцах завшаан олдсон юм.
Тэдний нэг нь 130 дугаар сургуулийн дауны холбооны тусгай ангид суралцдаг 13 настай Б. Амарболд хүү. Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Хонконгийн тусгай олимпод ширээний теннисний төрөлд оролцож хүрэл медаль авсан байна. Мөн энэ спортоор дагнан хичээллэдэг аж.
Шагнал авч баярлаж хөөрсөн хүүхдүүд дунд эгээ л тоосон шинжгүй суусан, гоёмсог костюм өмсөж, цэцгэн зангиа зүүсэн даруухан хүүг Г.Бямбасүрэн гэдэг. Г.Бямбасүрэн нь ном, урлаг, спорт гээд маш олон зүйл сонирхдог. Тэрээр өнгөрсөн онд Хонконгд болсон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан боулингийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож мөнгөн медаль хүртжээ.
Түүнчлэн 2015 онд Тайванд болсон Бочи Болл тэмцээнд хүрэл медаль хүртсэн амжилттай аж. Ээжийнх нь ярьснаар энэ спорт Монголд хөгжөөгүй учраас хүү нь өөрөө интернэтээр үзэж сурсан гэнэ. Мөн энэ хүү эдгээр спортоор хичээллэхээс гадна шүлэг зохиож, түүхийн ном унших дуртай гэдгээ илэрхийлж байсан юм. Монголын түүхийн олон ном уншсан, хаанаас нь ч асуусан бараг мэддэг гэж ээж нь хүүгээрээ ихэд бахархан өгүүлснийг энд дурдая.
Аливааг сурч мэдье гэсэн түүний энэ шавхагдашгүй хүсэл эрмэлзэл бусад энгийн хүүхдүүдэд ч үлгэрлэмээр энэ хүүгээр бахархах сэтгэл төрж байсныг нуух юун.
Г.Бямбасүрэн хүүгийн ээж У.Оюунхорол:
Бид сард нийгмийн халамжийн 140 мянган төгрөг л авдаг. Гэтэл энэ хүүхдүүд маань эцэг, эхээсээ хойш бие даан амьдрах, хөдөлмөр эрхлэх боломж нөхцөл хомс байна. Би үүнд л санаа зовдог. Мөн өтөл насны ийм хүмүүст зориулсан асаргаа сувилгаа нөхөн сэргээх төвийг зайлшгүй байлгах шаардлагатай гэж боддог. Даунтай хүүхдүүд ердийн хүүхдүүдтэй харьцуулахад маш зөөлөн уяхан, аливаад чин сэтгэлээсээ ханддаг их хайрламаар. Энэ хүүхдүүдээс муу санаа муу юм огт гардаггүй, тиймээс ч ээж аавууд бид нар хүүхдүүдээ бурхны онцгой бэлэг гэж үздэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Биднийг ярилцаж дууссаны дараахан гавьяат жүжигчин, дуучин Б. Сарантуяа хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлж “Миний аз жаргалын дуу”-гаа дууллаа. Зууны манлай дуучинтай хамт зургаа татуулах гэсэн хүүхдүүд тайз руу шавцгаав.
Түүний дараа гавьяат жүжигчин Эрдэнэцэцэг, дуучин Н.Ганхуяг, Авьяаслаг монголчууд шоуны шилдэг оролцогч болсон “Сион” хамтлаг гээд залуу уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.
Даунтай хүүхдүүд ердийн хүүхдүүдтэй харьцуулахад маш зөөлөн уяхан, аливаад чин сэтгэлээсээ ханддаг
Хөгжим эхлэнгүүт л уралдан тайзан дээр гарч бүжиглэж, дуулж буй тэднийг хүмүүс хайрлаж, өхөөрдөнө. Энэ нь тэдний дуу хөгжимд ямар их дуртайг илтгэнэ.
Энэ өдөрлөгийн хүрээнд Монголын Дауны холбоонд хувь компани, сайн дурын хүмүүс хандив өргөх ажиллагаа болсон юм.
Танхимын үүдэн хэсэгт байрлуулсан хүүхдүүдийн аз жаргалтай гэгч нь инээсэн зургуудыг сонирхож зогссон Г.Номиун мөн тэдний адил Дауны хам шинж оноштой бөгөөд өдгөө 23 настай аж.
Г.Номиун нь Шангри- Ла зочид буудлын ажилчдын цайны газарт зөөгч хийгээд нэг жил болж буй гэнэ. Мөн гэртээ чөлөөт цагаараа юм оёж, хээ угалз хатгах сонирхолтой. “Ирээдүйд сайн эмч болоод ээжийгээ эмчлээд асрах мөрөөдөлтэй” хэмээн ярьсан юм.
Улаанбаатар хотод 0-40 насны даунтай 300-гаад хүн бүртгэлтэй байдаг аж. Хөдөө бол албан ёсны бүртгэл байхгүй, даунтай гэдгээ мэдэхгүй хүүхдүүд ч байдаг гэнэ. Монгол улсад буй даунтай хүмүүсийг бүртгэсэн албан ёсны тоо ч байдаггүй, нэгдсэн бүртгэлгүй байна гэхээр эдэнд хандаж буй төрийн анхаарал ямар сул байдаг гэдгийг илтгэж байна.
Дауны хам шинж нь нөхөн үржихүйн бүх насны жирэмсэн эмэгтэйд тохиолдож болох боловч 35 ба түүнээс дээш насны жирэмсэн эмэгтэйчүүдээс дауны хам шинжтэй хүүхэд төрөх эрсдэл өндөр гэж үздэг. Тэгэхээр жирэмсэн эх болгон жирэмсний эрт үеийн оношилгоог хийлгэх хэрэгтэй байдаг гэж ЭХЭМҮТ-ийн Анагаахын удам зүйн лабораторийн эрхлэгч, АУ-ы доктор Ө.Оюунчимэг ярилаа.
Г. Ариунзул