Apple компани өнөөдөр iPhone 7 загварын тусгай хувилбарыг танилцууллаа. Час улаан өнгөтэй энэхүү хувилбар нь Product (RED) төслийн нэг хэсэг бөгөөд орлогын тодорхой хувийг ДОХ-ын эсрэг зарцуулах юм.
Компани сүүлийн арван жилийн турш ДОХ-гүй үеийг бий болгох зорилготой Product (RED) төслийн хүрээнд олон төрлийн бүтээгдэхүүнүүдээ улаан өнгөтэйгөөр худалдаанд гаргаж байсан хэдий ч iPhone-ын ийм хувилбар гаргаж байгаагүй.
Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк “Бид (RED)-тэй үүсгэсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд арван жилийн ойгоо тохиолдуулан iPhone-ын тусгай улаан хувилбарыг танилцуулж байна” гэжээ.
iPhone-ын өнгөний сонголт сүүлийн хоёр жил хоёр өнгөөр нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн жил бид гялгар хар хувилбартай танилцсан бол үүний өмнө iPhone 6S загвар ягаан алтан өнгөтэй худалдаанд гарч байв.
Өнөөдөр танилцуулж буй час улаан iPhone Apple-ийн танилцуулж байсан хамгийн содон өнгөтэй бүтээгдэхүүн болж байгаа бөгөөд ирэх баасан гарагаас 128GB болон 256GB багтаамжтайгаар худалдаанд гарах юм байна.
Үнийн хувьд 749 ам. доллароос эхэлнэ.
Улаан iPhone-с гадна Apple хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн танилцуулсан юм.
Шинэ iPad
9,7 инчийн дэлгэцтэй сайжруулсан iPad нь iPad Air 2-оос бага зэрэг зузаан. Гэхдээ үнийн хувьд хамаагүй хямд буюу 329 ам. доллар бөгөөд илүү хурдан А9 чиптэй болжээ.
Сайжруулсан iPhone SE
Apple өнгөрсөн жил танилцуулж байсан SE загварынхаа 16GB болон 64GB хувилбаруудыг жагсаалтаас гаргаж оронд нь 32GB болон 128GB сонголттойгоор худалдаанд гаргаж байна. Бага багтаамжтай хувилбар нь 399 ам. долларын үнэтэй хэвээр байх бол их багтаамжтай нь 499 ам. доллар болох аж.
Clips хэмээх шинэ аппликейшн
Видео контент хүмүүсийн дунд улам хүчирхэг болсон учраас компани Snapchat, iMovie-ийн холимог гэмээр Clips хэмээх шинэ аппликейшн танилцууллаа. Хэрэглэгч өөрийн зураг, бичлэг зэргийг аппликейшн рүү оруулж хүссэнээр өөрчилж, янзлаад эцэст нь дурын нийгмийн сүлжээ рүүгээ хуулж болно.
Шинэ аппликейшн дөрөвдүгээр сараас эхлэн App Store дээр үнэгүй тавигдах бөгөөд iOS 10.3 үйлдлийн системтэй iPhone 5S болон түүнээс хойшхи загвар дээр ажиллах аж.
Apple Watch-ын шинэ оосор
Apple хэд хэдэн төрлийн шинэ цагны оосор танилцууллаа. Өнгөний сонголт нэмэгдэж, Hermes брэндийн хувилбар хүртэл байдаг болжээ.