Оросын хэдэн бизнесмен залуу толийг рекламын самбар хэлбэрээр ашигладаг MirrorBird төслийг хэрэгжүүлжээ. Таван оронд туршиж үзсэний эцэст Вьетнам улс Европоос ч илүү энэ төрлийн бизнест хамгийн тохиромжтой нь байв. Энэхүү сонирхолтой бизнесийн тухай уншигчиддаа сонирхуулъя.
Алексей Проничкин.
“MirrorBird төсөл 2010 онд бий болсон юм. Энэ нь толинд өөрийгөө харсан хүмүүсээс сонгож рекламаа үзүүлдэг ухаалаг толины рекламын систем юм. Хүмүүс хаа нэгтээ толины хажуугаар өнгөрөхдөө өөрийгөө хальтхан ч болтугай ажигладаг. Бид хүний энэхүү онцлогийг ашиглан өөрсдийн технологийг толины арын дэлгэцэнд суурилуулав. Системийн үндсэн функци нь хажуугаар өнгөрсөн, эсвэл зогссон хүний хүйсийг тодорхойлж зориулагдсан рекламыг дэлгэцэн дээр гаргана.
Эхлээд Москвагийн хэдэн кафед ухаалаг толь байрлуулсан ч хүссэн үр дүндээ хүрсэнгүй. Тиймээс гадаадад төслөө үргэлжлүүлэхээр шийдэв. Гадны зах зээлд гарах стратегиа бидэнтэй хамтран ажилладаг «Апрель Капитал» сантай хамтран боловсруулав. Тус сан нь “whitelabel” буюу гарааны компаниудыг бусад улсын зах зээлд нэвтрүүлэхдээ тухайн улсын нэртэй брэндтэй гэрээ байгуулах зарчмаар ажилладаг юм. Ингэж маркетингийн зардал хэмнэж, бүтээгдэхүүн зах зээлд шууд гардаг. Бид ухаалаг толины шийдлээ тухайн улсын брэндийн нэр дээр гаргаж, оюуны өмчийн эрхээ өөртөө үлдээн үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг гадаадын түншүүддээ өгөхөөр шийдсэн юм.
Люксембург
Анхны гадаад түншээ Люксембургээс олсон ч гэрчилгээжүүлэх асуудалтай тулгарав. Зөвшөөрөл, гэрчилгээ авахын тулд хэдэн сар, хэдэн арван мянган евро зарцуулах хэрэгтэй болов. Зардал гаргасан ч гэрээ байгуулна гэсэн найдвар алга байв. Түүнээс гадна Оросын гаралтай төсөл гэхээр ихэнх түншүүд болгоомжилж байлаа. Зарим нь бүр биднийг ухаалаг толийг ашиглан нууцаар мэдээлэл цуглуулж КГБ-д дамжуулдаг гэж сэжиглэв. Ингээд Люксембургийг орхиж эрлээ цааш үргэлжлүүлэв. Энэ удаа төсөл хэрэгжүүлэх улсаа нэлээн нарийн судаллаа. Хятадын зах зээлд гаръя гэж бодсон ч биднээс хуулчих болов уу гэж бодоод болилоо.
Арабын Нэгдсэн Эмират Улс
Удаан бодсоны эцэст АНЭУ болон түүний хөрш орнуудыг сонгов. Түншүүдтэй болж, гэрээ байгуулж, түүгээр барахгүй Бахрейнд анхны толинуудаа суурилуулав. Гараа муугүй байж, түншүүдэд төсөл таалагдав. Гэвч энэ улсын бизнес явуулах онцлог нэг л тохирохгүй байв. Бизнесийн бүх үйл явц маш удаан, зун хэтэрхий халуун, өвөл олон баяртай. Рамадан бүтэн сар үргэлжилнэ. Бизнесменүүд нь баян учраас жижиг бизнес сонирхохгүй. Тэгэхээр нь өөр орнуудаас түнш хайв. Латин Америкийн хувилбар байсан ч хэтэрхий хол, Европыг сонгох гэсэн боловч Орост дургүй, АНУ-д патентын асуудал адармаатай байлаа.
Турк
Ингээд гурав дахь сонголт нь Турк боллоо. Манай төсөл ч бодсоноос амжилттай хэрэгжив. Хагас жилийн дотор Туркийн бүх нисэх буудалд толио байрлуулж, Стамбулд жижиг үйлдвэр ашиглалтад орууллаа. Гэтэл 2015 оны намар туркууд Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөж хоёр улсын харилцаа муудсанаар бидний ээлжит бүтэлгүйтэл ирлээ. Бизнес явуулах боломжгүй болж төслөө царцаав. Түүнээс гадна, алан хядах ажиллагаа саад болов.
Манай инженерүүд Турк руу явахаас айж байв. Тэгэхээр нь бид нөхцөл байдлыг өөртөө ашиглан ухаалаг толио шинэ зориулалтаар ашиглах санаа олов. Ажиглалтын энгийн камер хүний нүүрийг тэр болгон таньж чадахгүй. Ийм камераас гаргасан гэрэл зургийг фотороботод ашиглах боломжгүй. Фотороботын хувьд гэрэл сайтай орчинд хажуугаас нь авсан тод зураг хэрэгтэй. Харин хүн толинд өөрийгөө харахад үргэлж гэрэл сайтай байдаг.
Ингээд бидний ухаалаг толь аюулгүй байдлын хэрэгсэл болж хувирав. Бид өөрсдийн бүтээгдэхүүнээ тухайн улсын хэрэгцээнд тохируулан үйлдвэрлэж байв. Жишээ нь, АНЭУ-ын Аз жаргалын яамнаас захиалга ирсэн юм. Тэд толинд харсан хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ажиглах маягаар хүн амын сэтгэл зүйн байдлын талаар мэдээлэл цуглуулах гэсэн аж. Гэвч бид бүтээгдэхүүнээ үндсэн зориулалтаар гаргах нь гол зорилго байв. Люксембург, Туркэд бүтэлгүйтэж, арабын ертөнцөд ахиц олоогүй учраас дараагийн сонголт Зүүн өмнөд Ази боллоо.
Вьетнам
Тус улсыг сонгохдоо бид олон вьетнам хүн ЗХУ-д суралцаж байсан, орос хүмүүсийн менталитетийг мэддэг, оросоор ярьдаг гэж бодсон юм. Москвад ажлын шугамаар ирсэн Вьетнамын бизнесменүүдтэй уулзаж, ухаалаг толио танилцуулав. Төслийн санаа тэдэнд таалагдсан ч гар барьчихаад сураг тасрав. Дараа нь уулзсан хүмүүс ч ялгаагүй байв. Нэг үгээр, бидний ажил уулзалтаас хэтрэхгүй байлаа.
Яагаад гэдгийг нь ойлгож чадахгүй байв. Гэтэл энэ нь бас тус улсын бизнес хийх онцлог аж. Вьетнамчуудын хувьд Дорнын бусад ард түмний адил гэрээ байгуулах бус, хувийн харилцаа тогтоох нь чухал байдаг аж. Тухайн төслийг санаачлагч төсөлдөө хэр хэмжээнд оролцох, хэр нухацтай хандахыг тэд ажигладаг. Зөвхөн гэрээ байгуулаад, ажлаа даалгаад орхих гэсэн бидний санааг тэд хүлээж авсангүй бололтой. Вьетнамын туршлагатай бизнесменүүдийн нэг Ван Нгок эхний алхам хийхэд бидэнд тус болсон юм.
Төслөө эхлүүлэхийн тулд чемоданаа баглаад Вьетнамд ирлээ. Ноён Ван оросоор сайн ярьдаг байсан учраас тус улсын зах зээлд бүтээгдэхүүнээ хэрхэн гаргах тал дээр үнэтэй зөвлөгөө өгөв. Тэр бидэнд хөлслөх байшин олж өгч, бид ч уулзалтуудаа хийж эхлэв. Биднийг удаан хугацаагаар Вьетнамд ирсэн гэдгийг дуулаад тэндхийн бизнесменүүдийн хандлага эрс өөрчлөгдөж шууд л ажилдаа орцгооё гэж байлаа. Бүх материалаа вьетнам хэл рүү орчуулж, нэгэн вьетнам бүсгүйг ажилд авлаа. Тэр түншүүдтэй уулзах ажлыг хариуцаж, ажил хэрэг бүтэмжтэй байлаа.
Бид Вьетнамд үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан нь тэндхийн бизнесменүүдийн сонирхлыг улам татав. Вьетнамд Японы олон компанийн үйлдвэр ажилладаг, чанар нь сайн, үнэ нь Хятадаас ч доогуур. Түүнээс гадна хятадууд хуурах магадлалтай. Харин вьетнамчууд эрсдлийг сануулж, ядаж зөвлөгөө өгдөг.
Вьетнамын түншүүд бидний тусгай зөвшөөрлийг худалдан авч ухаалаг толийг дотоодын бүтээгдэхүүн болгов. Түүгээр барахгүй, ухаалаг толио бусад улсад нийлүүлэхдээ Оросоос биш, Вьетнамаас нийлүүлэхээр шийдсэнд тэд бидэнд улам ашигтай нөхцлүүд санал болгож байв. Вьетнам инженерүүд оросоор ярьдаг байсан нь ажил бүтэхэд их тус болов.
Бусад хөрөнгө оруулагчдад хандаж хэлэхэд, хэрэв та Вьетнамд бизнес эхлүүлэх гэж байгаа бол бизнесийн түнш биш, ажил хэргийн найзууд хэрэгтэй гэдгийг сануулъя. Хамгийн чухал нь гарын үсэг зурсан гэрээ биш, амьд харилцаа”.