Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башё үргэлжилж байна. Энэ тэмцээнд ёкозүна цолтой зодоглож буй Кисэносато есөн өдрийн дараагаар нэг унаагүй башёг өнгөлж байна.
Тэрбээр өчигдөр мөнхийн өрсөлдөгч Котошёогикүг өвдөг шороодуулсан юм. Ийнхүү Кисэносато аварга цолтой зодоглосон эхний башёдоо эхний есөн өдөр нэг ч унаагүй хоёр дахь бөх боллоо.
Түүнээс өмнө ийм амжилтыг их аварга Хакүхо үзүүлж байсан юм. Шинэ аваргатай хамт сэкивакэ Такаясү нэг ч унаагүй тэргүүлж байна. Тэр өмнөх башёг оруулаад сүүлийн 23 барилдааны 20-д даваа авчээ.
Энэ сард цолоо хамгаалах даалгавартай манай озэки Тэрүнофүжи өчигдөр Икиойг орхин найм дахь даваагаа авснаар цолоо хамгааллаа. Ёкозүна Харүмафүжи өчигдөр Араваши А.Дөлгөөнд унасан, гурав дахь унаагаа амсжээ. Харин ёкозүна Какарюү долоон даваа, хоёр унаатай явна.
Хоёр башё дараалан япон бөх түрүүлсэн тохиолдол 16 жилийн өмнө буюу 2001 онд гарч байсан түүхтэй. 2001 оны долдугаар сарын башёд Кайо, 9 сарын башёд Котомицүки түрүүлсэн юм. Хэрэв энэ башёд Кисеносато юм уу Такаяасү түрүүлбэл энэ амжилт дахин давтагдах нь ээ.