-ГАРААНЫ БИЗНЕС-
Хэн овсгоотой, хэн хурдтай, хэн зоригтой, хэн багаар ажиллаж чадсан нь ялна. Хөгжилтэй, хөдөлгөөнтэй, бас аюулгүй. Энэ бол Archery Tag. Залуусын чөлөөт цагийг өнгөрүүлэх нэгэн шинэ газар нээгдсэнийг ГАРААНЫ БИЗНЕС булан онцолж байна.
2011 онд АНУ-д анх үүссэн энэ төрлийн спорт тоглоом нь пэйнтбол, доджбол зэрэг тоглоомтой төстэй. Нум сумаар байлдаж, эсрэг талынхаа тоглогчийг хасах эсвэл оноо цуглуулах замаар тоглодог.
Анхны тоглогчоо хүлээж аваад хоёр хонож буй ч залуусын сонирхлыг ихэд татаж, захиалга ихтэй байгааг “Archery Tag Mongolia”-ийн захирал П.Ананд хэлж байна.
Тэрбээр, “Залуус чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой газрууд харьцангуй ихэссэн ч бас л дутмаг хэвээр байна. Тиймээс пэйнтболоос өөр дотор ч гадаа ч тоглох боломжтой, хөдөлгөөн, авхаалж самбаа шаардсан, өрсөлдөөнтэй тоглоом юу байна гээд судалж эхэлсэн. Ингээд л Archery Tag-ийн тухай олж мэдсэн. Их сонирхолтой санагдсан. Дээр нь нум сумаар байлдаж байгаа нь илүү дотно санагдсан учраас Монголдоо энэ төрлийн спорт тоглоомыг оруулж ирэхээр шийдсэн” гэв.
Одоогийн байдлаар Archery Tag-ийг дотор зааланд тоглож байгаа боловч, дөрөвдүгээр сараас гадаа талбайд ч тоглох боломжтой болох юм байна. Дээр нь гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонтойгоо зуслан, амралтын газар гээд өөрсдийн байгаа газраа хүргүүлэн тоглож болно.
Дотор ч гадаа ч тоглох боломжтой уг тоглоомын талбай гурван хэсэгт хуваагдана. Хоёр багийн байрлах хэсгүүд болон аюулгүйн бүстэй. Тоглолт эхэлмэгц хоёр талаас тоглогчид гарч ирэн хамгаалалтын малгайг өмсөнө. Ингээд аюулгүйн бүсэд байрлаж буй сумыг уралдаж авахаас тоглоом эхэлнэ. Сумгүй үлдэх ч тохиолдол бий. Хэн овсгоотой, хэн хурдан нь хамгийн их сум авна. Байлдаж эхлэхэд эсрэг талаас ирсэн сумыг авч ашиглаж болох бөгөөд сум цөөхөн байх тусам илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болдог байна.

Хоёр төрлийн дүрмийн аль нэгийг сонгон тоглох боломжтой. Суманд оногдсон тоглогчийг хасах эсвэл оноо тоолох гэсэн дүрмийг сонгож болно. Эсрэг талаас харвасан сумыг нисэж явахад нь барьж чадах юм бол хасагдсан тоглогчоо эргүүлэн оруулах боломжтой учраас хэн нэгнийг аварч буй тэр мэдрэмжийг ч бас мэдэрч болох юм шүү. Мөн баг бүрд таван оноо бүхий самбар байх бөгөөд түүнийг бүгдийг нь онох юм бол ялагч болно. Тоглолтын явцад шүүгч ажиллах тул оноо тоолох эсвэл суманд оногдсон эсэх тал дээр асуудал үүсэхгүй. Гэх мэтчилэн богино хугацаанд маш олон мэдрэмжийг зэрэг мэдэрч хөдөлгөөн хийж, хөгжилдөх сайхан боломж бол Archery Tag гэж болно.
(Хэрвээ та гар утас, таблет дээрээс үзэж байгаа бол бичлэг рүү ороод баруун дээд буланд байрлах тэмдэг дээр дарж Desktop гэснийг сонгоорой. Ингэснээр бичлэг YOUTUBE аппликейшн дээр тоглож та 360 хэмээр харж чадна. Харин суурин болон зөөврийн компьютер ашиглаж буй хэрэглэгчид хулганаараа зөөж бичлэгийг үзээрэй.)
Бусад энэ төрлийн спорт тоглоомыг бодвол илүү аюулгүй, сум нэлээн дуутай, хүчтэй ирдэг ч урдаа зөөлөвчтэй учраас өвдөлт тэр бүр мэдрэгддэггүй гэдгийг П.Ананд хэлж байсан юм.
Бас нэг онцлох зүйл нь уг спорт тоглоомыг П.Ананд албан ёсны эрхтэйгээр Монголдоо байгуулаад байгаа юм. Албан ёсны эрхтэй байхын давуу тал нь энэ тоглоомыг сонирхон тоглодог хүмүүст зориулсан вэбд Монгол гэсэн байршил нэмэгддэг байна. Тэгэхээр Монголд ийм газар байна, энд тоглох боломжтой гээд байрлал заахаас гадна сайтаар дамжуулаад захиалга өгч болдог аж.
“Мягмар гарагт эхний үйлчлүүлэгчдээ хүлээж авсан. Эхний нэг, хоёр тоглолтод эвээ олохгүй байсан ч гурав дахь тоглолтоос байндаа онож байгаа харагдана лээ. Тэгэхээр Монгол хүний цусанд байдаг тэр чадвар энэ тоглоомд чухал юм болов уу гэж бодсон. Цаашид нум сум төдийгүй нэмэлт тоноглолтой болгохоор зорьж байна. Зөөлөн хүнд гэмтэл учруулахгүй нэмэлт зүйлүүдийг авчирна. Залууст зориулсан сонирхолтой, хөгжилтэй олон үйл ажиллагаа явуулахыг хүсдэг” хэмээн Archery Tag Mongolia-ийн захирал П.Ананд хэлж байна лээ.
Нум сум агсан байлддаг уг тоглоомыг нэг цаг тоглоход нэг хүний 10 мянган төгрөгийн үнэтэй. Захиалгаа 80007337 дугаарын утас болон ЭНД дарж фэйсбүүк хуудсаар өгөх боломжтой.