2025 он хүртэлх найман жилийн хугацаанд агаар орчны бохирдлыг бууруулахад 9.9 наяд их төгрөг шаардлагатай хэмээн Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо тооцоолсон байна.
Энэ сарын 20-нд Засгийн газрын хуралдаанаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрийг Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны орлогч дарга, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол танилцуулав.
Хөтөлбөрийн хүрээнд хот төлөвлөлтийг боловсронгуй болгож, дэд бүтцийн байгууламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, орон нутгийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах замаар агаар орчны бохирдлыг бууруулах 60 үйл ажиллагааг таван зорилтын хүрээнд 2017-2025 онд хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж боловсруулжээ.
Дээрх 9.9 наяд их төгрөгийн:
- 2.2 хувь буюу 201 тэрбумыг улс болон орон нутгийн төсвөөс,
- 13.7 хувь буюу 1.5 их наядыг гадны байгууллагаас,
- 77 хувь буюу 7.5 их наяд төгрөгийг дотоод гадаадын хөрөнгө оруулалтаас,
- 7 хувь буюу буюу 650 тэрбум төгрөгийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаас,
- 0.1 хувь буюу 63 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төсөвлөсөн байна.
Энэ мөнгөний ихэнх хувь нь Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, хогийн цэгийг барьж ашиглалтад оруулахад зарцуулах ажээ.
Мөн нийслэл хотын 68 мянган хэрэглэгчийн 0,4 ваттын хүчин чадалтай цахилгаан халаагуур ашигладаг түгээх шугамын трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон 228 халаалтын зуухыг буулгаж төвлөрсөн шугамд холбогдоход шаардагдах 193 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахаар болсон.