Д.Ангар Хөрөнгийн зах зээлийн шинжээч
Хоёр төрлийн банк байдаг. Нэг нь бидний мэдэх commercial bank буюу арилжааны банк. Америкт Wells Fargo, Chase зэрэг том арилжааны банкууд бий. Үйл ажиллагааны чиглэл нь иргэдийн харилцах хадгаламж авч түүгээрээ иргэдэд хэрэглээний зээл олгоно. Угаасаа арилжааны банкны харилцах, хадгаламж нь богино хугацаатай учраас энэхүү банкны төрөл нь аж ахуйн нэгж компаниудад урт хугацаат санхүүжилт олгох боломжгүй байдаг. Хөрөнгө оруулалтын зах зээлд том тоглогч биш! Том компаниуд хэзээ ч арилжааны банкнаас зээл авдаггүй.
Нөгөөх нь investment bank буюу хөрөнгө оруулалтын банк. Одоогоор Монгол Улсад үүсч хөгжөөгүй байгаа хөрөнгө оруулалтын үйлчилгээ. Хөрөнгө оруулалтын банкинд иргэдийн харилцах хадгаламж гэж байхгүй. Харин санхүүжилт шаардлагатай томоохон компаниуд, төслүүдэд олон нийтээс санхүүжилт босгож өгдөг компани юм. JPMorgan, Morgan Stanley, Goldman Sachs зэрэг хамгийн том хөрөнгө оруулалтын банкууд байна. Хөрөнгө оруулалтын банкны олон нийтээс санхүүжилт босгох үйлчилгээг нь андеррайтерийн үйлчилгээ гэх бөгөөд андеррайтерууд нь хөрөнгө оруулалтын зах зээлийн хамгийн том оролцогч нь юм.
Жич: Аль ч нам ялсан Goldman Sachs зэрэг хөрөнгө оруулалтын банкны удирдлагад ажиллаж байсан хүнийг Америкийн Төвбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдаар тавьдаг уламжлал байдаг. Трамп ч мөн сая АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Goldman Sachs-д олон жил удирдах албан тушаал хашсан Стивэн Минученийг АНУ-ын Сангийн сайдаар томилсон байна.
Монгол Улсад хөрөнгө оруулалтын банкны үүд хаалгыг нээх хэрэгтэй. Тэгж байж аж ахуйн нэгжүүд зөвхөн арилжааны банкнаас өндөр хүүтэй, богино хугацаатай зээл авах биш харин олон нийтээс өртөг зардал багатай, урт хугацаатай санхүүжилт авах боломж нь нээгдэнэ. Хөрөнгө оруулалтын банкууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байж л Монгол Улсад мөн хөрөнгийн зах зээл хөгжих юм.