Гучин хоёрын тойргоос хойш зам дагуу далан эвдэлж, моторын тос асгаж байна гэх мэдээлэл өчигдөр нийгмийн сүлжээгээр цацагдсан.
Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар энэхүү зөрчлийг өнөөдөр арилгажээ.
Тус газарт очиход замын хойд талд авто засварын газрууд эгнэсэн байдалтай үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд даланд тос маслоо асгаж байгаа дүр зураг угтаагүй юм. Тэр ч байтугай ойр орчны хөрсийг цэвэрлэж байв.
Үүнээс өмнө тэд машины тос масло асгах зориулалтаар даланг эвдэлж, 5-6 нүх гарган үйл ажиллагаа явуулдаг байжээ. Тэд хэзээнээс эхэлж ийнхүү тос асгаж, хөрсөнд ямар хэмжээний бохирдол учруулсан нь одоогоор тодорхойгүй байна.