Гар утсыг зөөврийн компьютерын нэмэлт хэрэгсэл болгох аргыг HP, Motorola тэргүүтэй компаниуд туршиж байсан түүх бий. Үйлдлийн системийг нь шийдэх, аппликейшнүүдийг ажиллуулах зэргээр туршсан хэдий ч амжилт олоогүй.
Тэгвэл өнгөрсөн есдүгээр сард Apple компани iPhone болон iPad-ыг хэт хөнгөн зөөврийн төхөөрөмжийг ажиллуулах хэрэгсэл болгон ашиглах зохиогчийн эрхийг авчээ.
iPhone-ын хувьд гэхэд кейбоардын доор байрлах мэдрэгчийн оронд суурилах бөгөөд Macbook мэт харагдах хэт хөнгөн зөөврийн төхөөрөмжийн график карт, хатуу диск зэргийг орлох юм.
Харин iPad-ын хувьд дэлгэцийн оронд суурилуулж, дээрх байдлаар хэт хөнгөн зөөврийн төхөөрөмжид байхгүй зүйлсийг орлуулна.
Хачин санагдаж болох хэдий ч жил бүр хүчин чадал нь сайжирсаар байгаа iPhone, iPad төхөөрөмжүүдийг цаашид ч улам хүчирхэг болгоно.
Тиймээс тэр бүх хүчийг нь дан ганц бяцхан дэлгэц дээр үлдээхийн оронд хэрэглэгч нарт шаардлагатай тохиолдолд компьютер болгон ашиглахуйц шийдлийг гаргаж буй нь энэ юм.