Оросын ИСНА агентлагийн мэдээлснээр Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани ирэх долоо хоногт Москвад албан айлчлалаар очихоор болжээ.
Олон улсын болон бүс нутгийн хөгжил, терроризмын асуудал, хоёр орны харилцааны асуудлаар Орос, Ираны Ерөнхийлөгч нар уулзах аж. Энэхүү айлчлалыг Ираны тал түүхэн айлчлал гэж тодорхойлсон бөгөөд Ойрхи Дорнодын асуудал, ялангуяа Сирийн хямрал хоёр орны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нэг шалтгаан болжээ.
Орос улс сүүлийн жилүүдэд харилцаа холбоо, хөдөө аж ахуй болон батлан хамгаалах салбарт Ирантай харилцаагаа бэхжүүлсээр байгаа билээ.