"ХҮҮХДҮҮД ЦАХИМ ОРЧНЫ СӨРӨГ МЭДЭЭЛЭЛД АНХААРАЛ ИХ ХАНДУУЛДАГ"
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх
-Хүүхдийн тусламжийн 108 утсанд хандсан нийт хүүхдийн тоо одоогийн байдлаар 1780 бөгөөд 2015 онд 580 хүүхэд хандсан бол 2017 оны эхний улирлын байдлаар 310 хүүхэд ханджээ. Интернэт хэрэглэдэг хүүхдүүдээс авсан судалгаагаар 41 хувь нь цахим орчинд холбогдсон даруйдаа уур их хүрдэг, 37 хувь сөрөг мэдээллийг хамгийн түрүүнд олж хардаг, 17 хувь нь сөрөг мэдээлэлд хариу өгч доромж үг хэрэглэдэг гэжээ. Эндээс харахад хүүхдүүд цахим орчинд сөрөг мэдээлэлд анхаарал их хандуулдаг гэдгийг харж болно.
Цахим орчин дахь гэмт хэргээс хол байхыг сануулдаг бүлгүүд нь 37,3 хувь нь эцэг эх, 16 нь гэр бүлийн гишүүд, 19 хувь нь найз нөхөд, 7,3 хувь нь нийгмийн ажилтнаас авдаг хэмээн хариулжээ. Эндээс харахад цахим хэрэглээний талаар эцэг эх сануулдаг нь сайшаалтай ч хүүхдэд ойр ажилладаг сургуулийн багш, нийгмийн ажилан нь анхаарал хандуулах нь бага байгаа нь харамсалтай.
Хүүхдүүдийн цахим хүчирхийлэл, дарамт нь янз бүр байдаг. Жишээ нь майктай эсвэл чээж нүцгэн зургийг нь эсвэл фотошопдоод янзалсан зургуудыг нь тараадаг, нийтэлнэ хэмээн сүрдүүлдэг. Хөвгүүдийн хувьд бусдад зодуулсан ил харагдах шарх сорви, бэртэлтэй зургийг нь бусдад дэлгэдэг, нийтэлнэ хэмээн дарамталдаг байна.
Мөн цахим хүчирхийлэлд өртдөг хүмүүсийн дийлэнх нь 11-17 насныхан бөгөөд үүний 88 хувь нь эмэгтэй, 12 хувь нь эрэгтэй хүүхдүүд байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлд Эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална хэмээн заасан байдаг.
Гэрэл зургийг Э.Батзавъяа