Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээдэг МҮСБХ-ны ҮНДЭСНИЙ СУПЕР ЛИГ-ийн 2017 оны улирал маргааш эхэлнэ.
Энэ жил Үндэсний супер лигт зөвхөн шилдгүүд чуулах юм. Лиг эхлэхээс өмнө багууд бүрэлдэхүүнээс чанаржуулж байна. Тухайлбал 21 аймгийн Үндэсний лигт түрүүлсэн Архангай аймгийн Архангай Алтан Дорнодын Дайчид төвийн тоглогч Э.Цэрэнбаатарыг эгнээндээ элсүүлсэн аж.
Тэд ийнхүү будагтай талбайд Э.Цэрэнбаатар, О.Энхбаатар гэсэн “ихэр цамхаг”-тай боллоо. Үндэсний супер лигт оролцох Увс Нуур БНАСАУ-ын шигшээ багийн тоглогч Ким Чон Илийг багтаа аваад буй. Увсчууд тун удахгүй АНУ-аас легионер тоглогч авч ирэхээр төлөвлөөд байгаа аж.
Маргаашийн тоглолтын хуваарь:
14:00 цагаас Баянхонгор Ирвэсүүд - Увс Нуур
16:00 цагаас Альянс Тех Харцага - Архангай Алтан Дорнодын Дайчид
Үндэсний супер лигийн багууд:
1.Альянс Тех Харцага-2015, 2016 оны аварга
2.SBL Хасын Хүлгүүд-2014 оны аварга, 2016 оны дэд аварга
3.Төв Ургац-2016 оны хүрэл медальт
4.Ирвэсүүд-2016 оны IV байрт шалгарсан
5.Мон-Алтиус Смарт-2016 оны плей-оффт орсон
6.Архангай Алтан Дорнодын Дайчид-21 аймгийн Үндэсний лигийн БАРУУН бүсийн аварга
7.Сүхбаатар-21 аймгийн Үндэсний лигийн ЗҮҮН бүсийн аварга
8.Увс Нуур-2017 оны Спрайт D лигийн 65 багаас түрүүлсэн, Спрайт Супер лигийг тэргүүлж байгаа багууд тус тус өрсөлдөх нь ээ.