Өнөөдөр Монголын Үндэсний олимпын хорооны долдугаар чуулган Шангрила зочид буудалд болж байна.
Чуулганаар МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг сонгох юм.
Ерөнхийлөгчид одоогийн МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон Ц.Бат-Энх, Ч.Бат-Эрдэнэ, Ч.Зоригтбаатар, Л.Халтар нар өрсөлдөж буй бөгөөд Д.Загдсүрэнг нэр дэвшүүлэх эсэх талаар хэлэлцэж байна.
Монгол Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт зэрэг дөрвөн байгууллагын үндэслэлээр түүнийг нэр дэвших эрхтэй гэв.
Харин Монголын Даамны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ үүнийг эсэргүүцэж байна.
Учир нь түүнийг ялтай хугацаа дуусаагүй бөгөөд дүрэм зөрчин өөрийгөө дахин сонгогдохоор санаархаж байна гэв. Дээд шүүх болон цагдаагийн байгууллагаас ирсэн бичгийг худал гэсэн юм. Олон улсын олимпийн хорооноос ирсэн гэх бичгийг өөр албан бичигт өгсөн хариу гэдгийг хэлж байна.
Мөн долдугаар чуулганд оролцож буй 167 гишүүдээс Д.Загдсүрэнг нэр дэвшүүлэх эсэхийг санал хураахыг тэрбээр шаардсан юм. Гэвч түүний саналыг хүлээн авсангүй. Яг одоо санал хураалт эхэлж байна.
Д.Загдсүрэн МҮОХ-г 2001 оноос хойш буюу 16 жил удирдаж байгаа юм.