Эрдэмтдийн хийсэн судалгаагаар цусны шинжилгээний тусламжтай хүнийг хавдартай эсэхийг тодорхойлохоос гадна тухайн хавдар яг хаана байрлаж байгааг ч тогтоох боломжтой болжээ.
Энэхүү шинэ нээлт нь эмч нарт тодорхой төрлийн хавдруудыг эрт үе дээр нь оношлох боломжийг олгох юм.
Тус шинжилгээг иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний багцад нэмж оруулах боломжтой, энгийн аж.
Калифорнийн их сургуулийн боловсруулсан энэхүү шинжилгээ нь “Хавдар хайгч” гэсэн нэртэй ба хавдартай өвчтөний цусан дахь хавдрын ДНХ-ийг олж тогтоох зарчмаар ажилладаг байна.
Биеийн ямар хэсэгт байгаагаас шалтгаалан хавдрын “ул мөр” өөр өөрийн онцлогтой байдгийг эрдэмтдийн баг олж тогтоосон ба эдгээр “ул мөр”-ийг тэдний зохион бүтээсэн компьютер илрүүлж чаддаг байна.
Калифорнийн их сургуулийн профессор Жазмин Жоү, “Хавдрыг эрт үед нь оношилсноор өвчтөн хавдрыг ялан дийлэх боломж улам нэмэгддэг. Бид цуснаас дээж авч, хавдар болон хавдрын төрлийг тодорхойлох компьютерийн шинжилгээ боловсруулсан. Энэхүү технологийн маань боловсруулалт анхан шатандаа явж байгаа ч гарах үр дүн нь өвчтөнүүдийн хувьд маш том ач холбогдолтой.” хэмээн ярьсан байна.
Энэхүү шинжилгээг боловсруулахын тулд эрдэмтдийн баг компьютерийн мэдээллийн санд хавдар үүссэн тохиодолд хүний эсэд гарах молекулийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг суулгасан аж. Түүнчлэн ямар ч хавдаргүй хүний эсийн мэдээллийг ч суулгаж өгсөн байна.
Судалгааны явцад элэгний хавдартай 29 хүн, уушгины хавдартай 12, хөхний хавдартай таван хүний цуснаас авсан дээжийг шинжлэн туршсан аж. Туршилтаар компьютер хавдрын арван тохиолдлын наймыг нь олж тогтоосон ба алдаатай хариу гаргасан тохиолдол 100-д нэгээс ч бага гарчээ.
Хавдрын эхний үе шатанд цусанд хавдрын ДНХ маш өчүүхэн байдаг ч компьютер үүнийг илрүүлж чадсан болохыг эрдэмтэд онцолсон байна.
Профессор Жоү, ”Ерөнхийдөө, цусан дахь хавдрын ДНХ-ийн хувь өндөр байх тусам шинжилгээний хариу үнэн зөв, алдаагүй гардаг.” хэмээн ярьсан байна.
Дээрх судалгааг Genome Biology сэтгүүлд нийтэлжээ.
Эх сурвалж: www.telegraph.co.uk