Одоо ашиглаж буй, насжилт өндөртэй, түрээсийн онгоцуудаа цоо шинэ агаарын хөлгөөр солих гэрээг МИАТ ТӨХК өнөөдөр үзэглэлээ. 2019 оны нэг болон тавдугаар сард АНУ-ын Боинг компанийн үйлдвэрлэсэн, 737 Макс 8 загварын, тус бүр 162 зорчигчийн багтаамжтай хоёр онгоцыг түрээсээр эзэмшиж эхлэхээр боллоо.
Төрөөс иргэний агаарын тээвэрт баримтлах бодлогод зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор 15-аас дээш жил ашигласан онгоцыг ашиглалтаас гаргахаар заажээ. Иймд шинэ онгоц түрээслэх шаардлага үүссэн байна. Гэрээний нөхцөлийн талаар төрийн өмчит МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамиртай ярилцлаа.
-Онгоц худалдан авах гэрээг түрээслэх болгон өөрчилжээ. Гэрээнд өөр ямар өөрчлөлт оруулсан бэ?
-2011 онд Боинг компанитай байгуулсан гэрээ хатуу нөхцөлтэй байсныг өөрчиллөө. Мөн new generation онгоц худалдан авах байсныг Макс 8 болгосон. Бид түлшээ импортоор авдаг. Компанийн нийт зардлын 25-26 хувийг шатахууны зардал дангаараа эзэлдэг юм. Иймд бага шатахуун зарцуулдаг онгоц түрээслэхээр боллоо. Ингэснээр зардлаа танаж, тийзний үнээ буулгаж чадна.
Компанийн 2016 оны татварын өмнөх орлого 41 тэрбум төгрөгт хүрсэн ч цэвэр ашиг баланс дээр -1.2 тэрбум төгрөг.
-Аволон компанийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?
-Боинг онгоцны түрээсийн үйлчилгээ үзүүлдэггүй тул бид гурван талт гэрээ хийхээс өөр аргагүй болсон. Боингийн санал болгосон, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хэд хэдэн компаниас Ирландын Аволон компанийг сонголоо. Бид Боинг компанид 2019 онд хүлээн авах, хоёр онгоцны урьдчилгаанд тус бүрт нь нэг сая, нийт 2 сая ам.доллар төлсөн байсан юм. Энэ төлбөрөө алдагдалгүйгээр Аволон руу шилжүүлж чадлаа. Боинг манай компанид онцгойлон, давуу байдал олгосон. Мөн дөрвөн удаагийн хэлэлцээрээр онгоцны үнээ ч бууруулсан.
-Цоо шинэ онгоц ашигласнаар МИАТ хүчээ сэлбэж байна гэж ойлголоо. Ингэснээр компанийн орлого, нислэгийн чиглэлд ямар өөрчлөлт гарах вэ?
-2018-2020 он хүртэл хэрхэн яаж ажиллах вэ гэдэг бизнес төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн. Орон нутагт болон бүс нутагтаа сүлжээгээ нэмэх, нислэгийн чиглэлээ өргөтгөх талаар судалж байна.
-Санхүүгийн хүндрэлийн улмаас Боингтой байгуулсан худалдан авалтын гэрээг цуцлан, Аволон компанитай түрээсийн гэрээ байгуулж байгаа юм байна. МИАТ-ын санхүүгийн үзүүлэлтүүдийг танилцуулахгүй юу?
-2011 онд байгуулсан гэрээг үргэлжлүүлэх нь манай компанид төлбөрийн ихээхэн дарамт үүсгэнэ. Бид 2012 онд хүлээн авсан, Боинг 767 300ER онгоцны төлбөрийг барагдуулж дуусаагүй байна. Жилд 16 сая ам.долларыг ашгаасаа төлдөг. Энэ онгоц нийт 124 сая ам.долларын үнэтэй. Үүнээс 40 саяыг нь үйл ажиллагааны орлого болон Хөгжлийн банкны 7 тэрбум төгрөгийн дэмжлэгтэй төлсөн.
Монголд онгоцны нэг тонн түлш 800 ам.доллар байхад бид гаднаас 520 орчим ам.доллараар авч байна.
Компанийн 2016 оны татварын өмнөх орлого 41 тэрбум төгрөгт хүрсэн ч валютын ханшийн зөрүүнээс МИАТ ихээхэн алдагдал хүлээдэг. Өнгөрсөн оны цэвэр ашиг баланс дээр -1.2 тэрбум төгрөг гарлаа.
Ашиг олж байгаа ч эргүүлээд хөрөнгө оруулалт болгон ашиглах боломж бүрдэхгүй л байна. Ирэх онд шинэ нисэх буудал ашиглалтад орохтой холбоотойгоор ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай. Цаашид түрээсийн төлбөр л төлөх тул компанид дарамт учруулахгүй.
-МИАТ орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Нийт орлогын 90 хувийг агаарын тээвэрлэлтээс олдог. Энэ хамаарлыг бууруулахаар ажиллаж байна. Агаарын хөлгийн засвар үйлчилгээ, газрын үйл ажиллагаа, татваргүй бараа худалдах (duty free shop), хоол үйлчилгээ, карго терминал зэрэг олон бизнесийг хийж байна.
-Авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ. Энэ нь танай орлогод хэрхэн нөлөөлөх вэ?
-Үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулахдаа энэ өөрчлөлтийг тооцоолсон. Үнийн өсөлт сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Монголд онгоцны нэг тонн түлш 800 ам.доллар байхад бид гаднаас 520 орчим ам.доллараар авч байна. Аль болох хямд үнээр худалдан авах бодлого баримталдаг.
-МИАТ ганцхан компани түлш нийлүүлж, монополь үнэ тогтоолоо гэх шүүмжлэл гардаг. Энэ байдал хэвээрээ байгаа юу?
-Тийм. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэг л компанийг сонгон шалгаруулах талаар заасан. Гаднаас онгоцны түлш импортолдог хоёр компани бий. Бид “Магнай трэйд”, “Сод Монгол”-ын аль нэгийг нь л сонгох учиртай.
-Таны бодлоор энэ заалтыг өөрчлөх ёстой юу?
-Тийм. Бид саналаа холбогдох яамандаа уламжилсан.
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн байгууллагууд, төрийн өмчит ААН-үүд үндэсний үйлдвэрлэгчдээ түлхүү дэмжин, Монголд үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг импортлохгүй байх үүрэг өгсөн. МИАТ энэ даалгаврыг хэрхэн биелүүлж байна вэ?
-Засгийн газрын бодлого зөв. Бид аль болох биелүүлэхийг эрмэлздэг ч хүндрэл бий. Бид олон улсын стандартыг дагаж мөрддөг. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчид тэр стандартыг тууштай баримталж чадахгүй байна. Жишээ нь хувцас захиалахад анх их сайн байснаа удалгүй даавууны чанар нь муудчихдаг.
-Төрийн байгууллагууд зардлаа танах чиглэл баримталж байна. Та бүхэн энэ тал дээр ямар алхам хийв?
-Тодорхой хэлэх боломжгүй ч зардлаа бууруулахаар ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.