Хоган Ловеллс олон улсын хуулийн фирм нь эмэгтэйчүүдийн хөгжил дэвшил, манлайллыг дэмжих зорилгоор "Удирдагчийн төлөв байдал, үр нөлөөтэй илтгэх" сэдэвт сургалтыг 2017 оны гуравдугаар сарын 24-ний өдөр иргэний нийгэм, бизнес, төр засгийн төлөөлөл болсон 60 гаруй эмэгтэйчүүдэд зориулан амжилттай зохион байгууллаа.
Олны өмнө илтгэхээс айх айдас нь үхлийн айдсаас илүү байдаг.
Олны өмнө илтгэхээс айх айдас нь үхлийн айдсаас илүү гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс илтгэх урлаг нь амжилтад хүрэхэд шаардлагатай чадваруудын жагсаалтыг тэргүүлдэг.
Ялангуяа албан тушаал ахих, дээд удирдлагын түвшинд хүрэхэд "үл үзэгдэх" саадтай тулгардаг эмэгтэйчүүдийн хувьд энэ чадварыг эзэмших нь чухал ач холбогдолтой.
Сургагч багш Салли Деллоу нь байгууллагын болон гүйцэтгэх удирдлагын сургалт зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр 25 жил ажилласан туршлагатай. Мөн тэрээр мэргэжлийн жүжигчин, зохиолч мэргэжилтэй тул эдгээр чадвараа ашиглан сургалтаа өвөрмөц, сонирхолтой аргаар явууллаа.

Хоган Ловеллс нь зургаан тив дамнасан 40 гаруй салбартай ба Монгол Улсад суурин ажиллах болсон анхны олон улсын хуулийн фирм юм. Тус фирм нь Монгол Улсын Засгийн газар, дотоод болон гадаадын бизнес, санхүүгийн байгууллагуудад олон чиглэлээр хууль зүйн зөвлөгөө үзүүлдэг дотоод болон гадаадын чадварлаг, туршлагатай хуульчидтай.
Хоган Ловеллс нь эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийг дэмжсэн үйл ажиллагааг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.
Хоган Ловеллс нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй үзүүлж, байгаль орчин, орон нутгийн дэмжлэг, хувь тэнцүүлсэн хандивын хөтөлбөр хэрэгжүүлдгийн зэрэгцээ энэхүү эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийг дэмжсэн үйл ажиллагааг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.
Өнгөрсөн жил "Эмэгтэйчүүдийн манлайлал ба харилцааны ур чадвар" сэдвээр сургалтыг зохион байгуулжээ.
Тус фирмийн ажилтан бүр 25-аас доошгүй цагийг сайн дурын, нийгэмд тустай үйл ажиллагаанд зарцуулдаг журамтай. Өнгөрсөн жил “Хүүхдийг Ивээх Сангийн” Монгол дахь хөтөлбөр тэргүүтэй төрийн бус байгууллагуудад Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль болон Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийг боловсруулахад үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө үзүүлж, тус хуулиудыг батлуулахад хувь нэмрээ оруулжээ.
Хоган Ловеллс нь 2017 оноос Монголын Аутизмын Холбоог дэмжин ажиллаж байна.